Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“Дурсгалын хөшөө, цогцолбор”-ыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байгуулах ажлын талаар төслийн зохицуулагчид аймгийн удирдлагуудтай уулзав.

2020-04-02

    Хурандаа генерал Жамсрангийн Ёндон агсны “Дурсгалын хөшөө, цогцолбор”-ыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байгуулах төслийг хэрэгжүүлэх  ажлын хүрээнд “Дурсгалын хөшөө, цогцолбор” байгуулах газрын асуудал, Аймаг орон нутгаас төрөн гарсан алдар цуутай хүний дурсгалын хөшөө цогцолбор байгуулахын ач холбогдол, төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх талаар аймгийн ИТХ-ын дарга болон бусад холбогдох албан тушаалтнуудтай төслийн зохицуулагчид /ЗХЖШ-ын Тамгын газрын дарга хурандаа Д.Номт,“Ерөнхий цэрэг Ассоциаци” ТББ-аас Хурандаа Л. Ганбаатар, Л. Амарсайхан, Д. Байгаль, “Жагсаалч Ёндон  сан” ТББ-аас Ё. Ганзориг, Ё. Наранцэцэг, хурандаа Б. Энхболд/  уулзалт  зохион байгууллаа. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд аймгийн удирдлагууд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

      Хурандаа Генерал Жамсрангийн Ёндонгийн намтраас товчхон дурьдахад: Тэрбээр 1923 оны 03 сарын 18-ны өдөр Эрдэнэ уулын хийд буюу Эрдэнэ гүний хийд хуучин Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг “Ханан” хэмээх газар Жамсрангийн гэр бүлд төржээ. 1940 онд 17 настайдаа өөрийн хүсэлтээр цэрэгт явж Дорнод аймгийн Тамсаг булаг дахь 6-р морьт дивизийн 15-р морьт хороонд цэрэг, бага дарга байсан. Жагсаалын цэргээсхурандаа генерал, бага даргаас Батлан хамгаалах яамны сайд  хүртэл жирийн бус “хүнд” замыг өгсөж дэвших замаар туулсан юм.

      Ж. Ёндон генерал  төрсөн нутаг Мөнххаан сумынхаа нэрийг өргөж “Мөнххааны Ёндон” хэмээн нэрлүүлж байсан шигээ Монголын ард түмэн, цэргийнхний дунд “Рапорт Ёндон, жагсаалч Ёндон” хэмээн хүндлүүлж чадсан цэргийн Жанжин билээ. Тэрээр 1945 оны Чөлөөлөх дайнд Сумангийн улс төрийн орлогчоор оролцож байсан ахмад дайчин юм. БНМАУ-ын Ардын Их хурлын депутатаар удаа дараа сонгогджээ. Манай улс нийт 9 хүнд БНМАУ-ын Хурандаа генерал цол олгосны 9 дэх нь Ж. Ёндон ажээ. Түүний 90 насны ойг 2013 онд төрөлх нутаг Мөнххаан суманд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

     Хурандаа генерал Жамсрангийн Ёндонгийн тухай номонд " Миний цэргийг Эцэг тэнгэр өршөөг, Этүгэн газар ивээг"  хэмээн хэлсэн үг нь залуу үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх сургаал болж,  чихэнд эгшиглэх сүлдэн их хуурын татлага лугаа өнөөдөр ч бидний дунд амьдарсаар л ...

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%