Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХАМТАРСАН БАГ, ТҮР ХАМГААЛАХ БАЙР, НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙТӨВД БИЧИЛ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

2020-04-02

ХАМТАРСАН БАГ, ТҮР ХАМГААЛАХ БАЙР, НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙТӨВД БИЧИЛ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ  ЗАРЛАЖ  БАЙНА.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн Хөгжлийн Банк хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхтөслийн хүрээнд хамтарсан баг, нэг цэгийн үйлчилгээний төв, хамгаалах байранд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах чиглэлээр бичил тэтгэлэг олгох төслийн сонгон шалгаруулалт зарлаж байна.

Үйл ажиллагаа явуулж буй хамтарсан баг, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр нь төсөл дэвшүүлж оролцоно.

Улсын хэмжээнд нийт 30 төслий шалгаруулж тус бүр 5000 ам.доллар хүртэлх санхүүжилтийг олгоно. Дараах чиглэлээр төсөл сонгон шалгаруулж, санхүүжилт олгоно.Үүнд:

-  Хамтарсан баг, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах;

-  Хамтарсан баг, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны нөхцөл байдал, хүүхэд, эмэгтэйчүүдэд ээлтэй, аюулгүй орчныг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах;

-  Жендэрт суурилсан хүчирхийлэл тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг таньж мэдэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх чиглэлээр орон нутгийн иргэд, эцэг эх, хүүхэд залуучуудыг татан оролцуулах.

Бичил тэтгэлэг олгох төслийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журам, бүрдүүлэх материал, тавигдах шаардлага болон бусад мэдээллийг доорх цахим холбоосноос авна уу http://mojha.gov.mn/wp-content/uploads/2020/03/bichil-tetgeleg-olgoh-juram.pdf

Хамтарсан  баг нь  2020 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн 17:00 цагаас өмнө  Бичил тэтгэлэг олгох төслийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журамд заасан баримт бичгийг бүрдүүлэн, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд битүүмжлэн ирүүлэх бөгөөд хугацаа  хоцорсон, дутуу ирүүлсэн материалыг сонгон шалгаруулалтад оруулахгүй болохыг анхаарна уу.

Холбоо барих:Хүүхэд,  эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн Сүхбаатар аймаг дахь төслийн зохицуулагч О.Энхтуяа, Утас 89774047Цахим хаяг: sukhbaatar.g9198@gmail.com.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Д.Сэргэлэнбаяр Утас:96413131 Цахим хаяг: Sergelenbayard@gmail.com

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%