Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН

2020-05-18

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2 дугаар хуралдаан 3 сарын 23, 3 дугаар хуралдаан 3 сарын 30, 4 дүгээр хуралдаан 4 сарын 10, 5 дугаар хуралдаан 4 сарын 28, 6 дугаар хуралдаан 5 сарын 05 ны өдрүүдэд тус тус болсон. Хуралдаанаар Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам болон орон нутгийн өмчит хуулийн этгээд болон сумын өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны журам болон хөрөнгө бүртгэх, актлах, шилжүүлэх, зэрэг асуудал, мөн Монгол Улсын Их Хурлын болон аймаг , сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хадгалах хугацаа нь дууссан саналын хуудсыг устгах ажлын хэсэг байгуулах тухай Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхэд санал өгөх тухай, Аймгийн сонгуулийн хороо байгуулах санал хүргүүлэх тухай, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төв тогтоох тухай, Төрийн одон медалиар шагнуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн баталж нийт 56 тогтоол гаргасан байна.

 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%