Жил бүрийн зургадугаар сарын 1- нд тохиодог олон улсын хүүхдийн эрхийг
хамгаалах өдрийг дэлхий нийтээрээ ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд
энэ жилийн хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас “Хүүхдүүд гэр бүлдээ
жаргалтай” уриатайгаар тэмдэглэхийг уриалж ажиллав.
Мөн аймгийн ИТХ-аас
“Хүүхэд бидний ирээдүй” арга хэмжээг зохион байгуулж ажиллав. Уг ажлын хүрээнд
15 хүүхэдтэй уулзаж ярилцаж ИТХ-ын даргын чин сэтгэлийн
мэндчилгээ гарын бэлгийн хамт гардуулж мөн төгсөх ангийн сурагчдын санал
хүсэлтийг сонсож мэргэжил сонголтын талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллав.
Сүх жанжинаараа овоглосон тал нутгийн үр сад дэлхий
дахинд өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараараа гайхагдсан, эх орондоо хайртай,
монгол ёс уламжлалаа дээдэлдэг, ажилч хичээнгүй хариуцлагатай иргэн болон
төлөвшинө гэдэгт бид итгэлтэй байна.
Айл бүрт хүүхэд бүр инээж байг
