"Агтана хүрээт" наадмын талаар Япон улсын өдөр тутмын сонинд нийтлэгдлээ.
Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбатын санаачлагаар "Агтана хүрээт" соёлын төслийн хүрээнд "Агтана хүрээт" хүлэгч эрсийн наадам, ОУ-ын гэрэл зургийн уралдааныг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, Монголдоо төдийгүй Олон Улсын хэмжээнд Монгол адууны өв соёлыг сурталчилан таниулах, олон түмний сэтгэлийг татсан сайхан арга хэмжээ болдог билээ. Энэхүү наадмыг үзэж сонирхсон Монгол дахь Япон улсын сэтгүүлч өөрийнхөө өдөр тутмын сониндоо ийнхүү хэвлэн гаргасан байна.