Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав.

2020-06-04

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  хурал 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 09:00 цагт ИТХ-ын даргын өрөөнд хуралдав. Хурлаар дараахь асуудлуудыг хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргав. Үүнд :

1.    Ж.Галсандашын мэндэлсний 150 жилийн ойг зохион байгуулах тухай

Танилцуулах нь: ГХБХБГ-ын дарга Б.Гансүх

2.    Эрдэнэцагаан сумын иргэн н.Сарангэрэлийн өргөдлийг хэлэлцэх тухай

Танилцуулах нь: ХЭЗСХШХ-ийн дарга Г.Ганхуяг

3.    Тогтоолыг хүчингүй болгох тухай

Танилцуулах нь: ИТХ-ын ажлын албаны дарга А.Чулуунбат

4.    “Ханан фитнесс” ХХК-ын санал хүсэлтийг танилцуулах тухай

Танилцуулах нь: ИТХ-ын ажлын албаны дарга А.Чулуунбат

5.    Сүм хийдүүдэд зөвшөөрөл олгох тухай

Танилцуулах нь: ГХУСА хариуцсан мэргэжилтэн Д.Сэргэлэнбаяр

6.    ҮАБЗ-ыг мэдээллээр хангах ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай

Танилцуулах нь: ГХУСА хариуцсан мэргэжилтэн Д.Сэргэлэнбаяр

7.    “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн удирдах дэд хороог байгуулах тухай

Танилцуулах нь: Төслийн орон нутгийн зохицуулагч О.Энхтуяа

8.    Орон нутгийн өмчийн газрын асуудлууд /4 асуудал/

Танилцуулах нь: ОНӨГ-ын дарга Ц.Алтансүх

9.    Цагдаагийн танилцуулга

Танилцуулах нь: Аймгийн цагдаагийн газрын хэв журмын тасгийн дарга Г.Идэрбат

10. Асуудал шийдвэрлүүлэх тухай /уул уурхайн хамтран ажиллах гэрээний хэрэгжилт, авах арга хэмжээний тухай/

Танилцуулах нь: Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ариунжаргал

 

 

 

 

 

 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%