СҮХБААТАР АЙМГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА
БАДАРЧ ОВОГТОЙ МӨНХБАТ
Боловсролын байдал:
• 1994 онд Сүхбаатар
аймгийн 2-р 10-н жилийн дунд сургуулийн 10-р анги төгссөн
• 1994-1998 онд УБИС-ийн Урлал техник, зургын багш
мэргэжлээр төгссөн
• 2000-2003 онд “Отгонтэнгэр”
Их Сургуулийг Эрх зүйч
мэргэжлээр
•2010-2012 онд Улаанбаатар Эрдэм их
сургуулийн Бизнесийн эрх зүйн ангийг тус тус төгссөн.
Төрийн
байгууллагад ажилласан туршлага:
• 2007-2016 онд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх
газарт мэргэжилтэн. Хяналтын
улсын байцаагч, Захиргааны ахлах мэргэжилтэн, албаны дарга зэрэг ажлуудыг хийж
байсан.
• 2017
оноос одоог хүртэл Аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байна.
Төрийн
бус байгууллагад ажилласан туршлага:
• 2006-2012 онд Сүхбаатар аймгийн нутгийн
зөвлөлийн нарийн бичгийн дарга
• 2007-2014 онд Жавхлант шарга 94
клубын тэргүүнээр, 2014 оноос одоог
хүртэл тэргүүлэгч гишүүнээр тус тус ажиллаж байна.
·
2013 оноос Жавхлант шарга уяачдын
холбооны тэргүүлэгчээр ажиллаж байна.
2012-2016
онд ГИХАЭГ-ын Сүхбаатар аймаг дахь Албаны дарга байхдаа хүү торгуулын орлогыг
Хан-Уул дүүрэг рүү ордог байсныг орон нутагт төвлөрүүлэн ордог болгож энэ
хугацаандаа 1,2 тэрбум төгрөгийг аймгийн төрийн санд төвлөрүүлж ажилласан
байна. 2016 онд аймгийн хууль зүйн салбарын шилдэг ажилтан болж байжээ.
Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн
нутгийн зөвлөлийн нарийн бичгийн
даргаар 2006-2012 онд амжилттай ажилласан. Энэ хугацаандаа нутгаас төрөн гарсан эрдэмтэд, улс төрчид,
бизнесменүүдийг нэгтгэх, нутгийнхаа төлөө хамтран ажиллах гарааг эхлүүлж сум
бүрт Нутгийн зөвлөлийг, Эрдэнэт хот
Булган аймаг Замын-Үүд зэрэг газарт шинэчлэн идэвхжүүлсэн тэднийг холбоо
уялдааг сайжруулж ажиллан 2008 оны гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд туслах
хандивийн аян, мөн зуданд нэрвэгдсэн айлуудад хандивийн аян зохион байгуулах
зэрэг олон сайхан ажлуудыг зохион
байгуулсан.
Жил бүр улс, эх орондоо салбар салбарт тэргүүлж манлайлсан
“Шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээ”-г
тогтмол зохион байгуулснаас гадна аймаг,
сумдынхаа түүхт ой болон “Алтан дарь овоо”-ны төрийн их тахилгыг зохион байгуулах хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг нутгийн
зөвлөлүүдээс бүрдүүлж аймаг, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулж ирсэн. Энэхүү хугацаанд ‘’Ажил
хэрэгч бизнес залуучуудын уулзалт;, ‘’Алтан
овоо, Шилийн богд’’
хамтарсан урлагын тоглолт, ялалтын баярын өдрөөр боулингийн тэмцээн, Үе
үеийнхний дунд сагсан бөмбөгийн тэмцээн зэрэг нийгэтм рүү хандсан олон арга
хэмжээнүүдийг жил бүр зохион байгуулж ирсэн.
2006 онд аймаг, орон нутгаас төрж гарсан
урлаг соёлын алдартнуудыг
болон шилдэг улс, бизнесменүүд, аймагтаа
ажиллаж буй аж ахуйн нэгж, байгууллага,
компаниудын үйл ажиллагааг олон нийтэд
сурталчлан таниулах зорилгоор нутгийн
“Жавхлант шарга” сэтгүүлийг санаачлан
гаргаж үүсгэн байгуулагчдын хамтаар болон дэмжигч
уншигч нарын дэмжлэгээр өнөөдрийг хүртэл
олон нийтэд 41-н дугаар хүргэсэн байна.
2006 онд үеийн залуусаа нэгтгэн
“Жавхлант шарга” клубыг байгуулж, жил жилийн төгсөгчдийг дэмжин Улсын 2-р
олимпиадын шилдэг сурагч, багш нарыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулах зарим
сурагчдыг Улаанбаатар хотод дараагын шатанд бэлдүүлэх, оюутнуудад урлаг,
спортын уралдаан тэмцээнд бэлтгэхэд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлуудыг хийж ирснээс гадна
сүүлийн жилүүдэд хөдөөгийн малчдаа дэмжих тэдэнд урам зориг өгөх үүднээс ‘’Жавхлан
шарга-94’’
клубын нэрэмжит
морины уралдааныг тогтмол зохион байгуулж байна.
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн даргын ажлыг хоёр нам тэнцүү
суудалтай маргаантай хүнд нөхцөлд хүлээн авснаас хойш эв нэгдлийг хангаж
ажиллан төрийн ажлыг гацаанаас
гарган хурлын байгууллагын үндсэн ажлыг хийхийн зэрэгцээ төлөөлөгчийн хувиар Сүхбаатар
аймгийг “Монгол адууны өв соёлын төв” болгон зарлах ажлыг санаачлан
тэргүүлэгчдийн хурлаар хөтөлбөр батлуулан
холбогдох ажлыг амжилттай зохион байгуулж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2018,
2019 онд Дарьганга суманд “Агтана
хүрээт” хүлэгч эрсийн наадам Олон улсын
гэрэл зургийн уралдааныг хийж:
-
Монгол адуу түүнийг дагасан биет
болон биет бус өв”-ийг түгээн дэлгэрүүлэх
түүнийг гэрэл зургаар дамжуулан олон улсын хэмжээнд суртачилах зэрэг орон
нутгаа дэлхийд таниулах хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх үр дүнтэй ажлын
нэг болсон.
-
Бэлчээрийн даац малын тоо толгойг
зохистой хэмжээнд байлгахын тулд Мөнгөн Унага хэмээх ИТХ-ын даргын нэрмэжит шагналыг
бий болгосон
-
Дарьганга өв уламжлалыг сэргээн
Дарьганга эхнэрийн хувцасыг орчин үеийн хэв маягт оруулах нь уралдаан зарлаж
дүгнэсэн, Аймгийн зураач уран бүтээлчдийн үзэсгэлэн, гэрэл зурагчдын үзэсгэлэнг
тус тус гаргасан.
-
Мөн нийтийн соёлыг түгээх үүднээс
Дарьгангын тойрон бүжгийн уралдааныг 13 н суманд зохион байгуулан аймгийн
аварга зохиох, шинэ ая дан бүтээх ажлууд хийгдэж байна.
Хөрш зэргэлдээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны төр
захиргааны байгууллагуудтай уялдаа
холбоотой хамтран ажиллах гадаад хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд санаачлагатай
ажиллаж тус аймагт шинээр байгуулагдсан
усан бассейн төв болон төрийн захиргаан
байгууллагын материаллаг
баазыг бэхжүүлэхэд 800.0 сая төгрөгийн буцалтгүй тусламж аймаг,
орон нутагтаа татан төвлөрүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулсан нь одоогын усан
бассейны тоног төхөөрөмж, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж төрийн албан
хаагчдын тавилга хэрэгсэлд зориулагдсан том ажил болсон юм.
Мөн 2018 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны
Улаанцав аймагт болсон ОХУ, БНХАУ, Монгол Улсын Торгоны зам олон улсын арга
хэмжээнд БОАЖЯ-ны төрийн нарийн бичиг Ц.Цэнгэлийн хамт оролцон Сүхбаатар
аймгийг гишүүнээр бүртгүүлсэн нь айлал жуулчлал хөгжихөд томоохон түлхэц болох
ажил билээ.
Аймгийн ИТХ-ын ажлын албыг
өргөжүүлэх, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр хангах, чадавхижуулах сайн
туршлага солилцох, “Төлөөлөгч нэг өдөр” зэрэг арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна. Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн даргын хувьд хуулийн байгууллагуудтайгаа
уялдаа холбоотой хамтарч ажиллан камержуулах, аюулгүй байдлыг хангах тал дээр
ажиллаж мөн Дарьганга сумыг хувийн хэвшлийн хөрөнгөөр бүрэн камержуулсан байна.
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн эсрэг ‘’Янзаган
хүрээг хайрлаарай’’ зүүн
бүсийн хуухдийн чуулган зохион байгуулсан байна.
Нутгийн ард иргэдийн эрүүл мэндийн
асуудалд анхаарч Улаанбаатар хотын
томоохон эмнэлэгүүдээс гавъяат эмч Ж.Чинбүрэнгээр ахлуулсан мэргэшсэн нутгйин
гаралтай чадварлаг эмч нарын баг урьж
орон нутагтаа урьдчилан сэргийлэх, оношлох,
илрүүлэх ажлыг шат дараалан хийж байна. Тус үзлэгт 70 гаран хүн
хамрагдаад байна. Оны шилдэг эмч сувилагчийг тус бүр 500,000 төгрөгөөр шагнаж,
10 р ангийн төгсөгч нарын хамт төрөх тасагт 8 сая төгрөгний тоног төхөөрөмж
хандивлаж байсан.
КОВИД-19 өвчнөөс урьдчилан
сэргийлэхэд зориулж анд найзуудын хамт аймгийн онцгой комисст
хандив, аймгийн нэгдсэн эмнэлэгт 300 ш зориулалтын Солонгос хувцас тус тус хандивласан. Шилийн гол аймгийн ард
иргэдэд туслах хандивийн аяныг өрнүүлээд байна. Малчдын нийгмийн асуудлаар
нэвтрүүлэг хийж тэдний дуу хоолой болж төр засагт хүргэх эрүүл мэнд нийгмийн
асуудлаар олон нийтэд хүргэж ажилласан зэрэг нийгэм боловсрол эрүүл мэндийн
салбар луу анхаарсан олон зүйлийг санаачлан хийж байна.
Шагнал:
2009 онд Залуучуудын холбооны Алтан медаль
2012 Онд
батлан хамгаалах яамны эх орны төлөө медаль
2015 онд ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ
2016 оны Аймгийн хууль зүйн салбарын шилдэг ажилтан
2018 онд Уяачдын холбооны Эрдэний очир медаль
