Аймгийн ИТХ-аас зохион байгуулсан үйл ажиллагааны тухай товч мэдээлэл
Энэ жил аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний
Тэргүүлэгчдийн Хурлаас зохион байгуулах
ажлын гол зорилго нь “Иргэдийн
эрүүл мэндийг хамгаалахад“ чиглэсэн бүхий л талын арга хэмжээг дэмжиж ажиллахад чиглэгдэж
ирлээ.
Дэлхий
нийтийг хамарсан “Цар тахал“-аас урьдчилан сэргийлэх стратеги төлөвлөгөөг орон
нутгийн түвшинд боловсруулан мөрдөх, багуудад чиглэл өгч, багийн нутаг
дэвсгэрт ариутгал, халдваргүйжүүлэлтийн
ажил хийлгүүлэх зэргээр бүхий л талын урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг
санаачлан хэрэгжүүлэх, иргэдийн сэтгэл зүйн дархлааг дэмжиж, эвсэг уур амьсгалыг
түгээн дэлгэрүүлж эрүүл мэндийн байгууллагатай хамтран зөвлөмж, зөвлөгөөг олон
нийтийн дунд хэрэгжүүлж ажиллах талаар
чиглэл өгч ажиллав.
Аймаг орон нутагтаа хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих
талаар гаргасан хөтөлбөр, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Короноавирус халдварыг таслан зогсоож, эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, дэлхий нэг улс хөрш зэргэлдээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн ард иргэдэд Сүхбаатар аймгийн төр, хувийн хэвшил, ард иргэдийн зүгээс хандивын аян өрнүүлэхийг аймгийн ИТХ-аас уриалга гаргаж ажиллав.
Малчдын
нийгмийн асуудлаар нэвтрүүлэг хийж, тэдний дуу хоолойг төр засагт хүргэж, эрүүл
мэнд, нийгмийн асуудлаар холбогдох газруудад үүрэг чиглэл өгч ажиллав.
Аймгийн ИТХ-ын
даргын нэрэмжит шагнал “Мөнгөн Унага”-ны эзнээр:
1. Сүхбаатар сумын Баянгол багийн малчин Овоогийн
Ганхуяг
2. Баяндэлгэр сумын Ширээт багийн малчин Будын Эрдэнэтулга
3. Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчин
Гомбожавын Баярхүү
4. Түмэнцогт сумын 2 дугаар багийн малчин
Төмөр-Очирын Галбадрах
5. Уулбаян сумын 1 дүгээр багийн малчин Халтарын Даваасүрэн нар шалгарч малчны хотонд нь шагналыг гардуулав.
Мөн сумдын ИТХ-ын 2019 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журмын дагуу
сумдыг шалгаруулж, тэргүүний сумдыг шагнаж урамшуулав. Үүнд 1-р байр-Баруун-Урт
сумын ИТХ, 2-р байр Уулбаян сумын ИТХ,
Түүнчлэн монгол адууны өв соёлын төв Сүхбаатар аймгийн өнгө төрх болсон гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татах өвөрмөц шийдэл бүхий баримлаар дамжуулан иргэдэд урлагийн боловсрол олгох, хотын соёл бахархлыг түгээх сурталчлах зорилгоор Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын тамгын газартай хамтран энэхүү хөшөөний уралдааныг зарласан билээ. Уралдаанд олон уран бүтээлчид бүтээлээ ирүүлсэн бөгөөд засаг даргын захирамжаар томилогдсон мэргэжлийн комисс шүүж дүнг гаргалаа. Уралдааны шилдгээр Д.Анхбаярын "Салхин хүлэг" хэмээх бүтээл шалгарлаа.
Аймгийн ИТХ-аас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлын талаар тодорхой үйл ажиллагааг зохион байгуулан хуулийн байгууллагуудтайгаа уялдаа холбоотой хамтарч камержуулах, аюулгүй байдлыг хангах тал дээр анхааран ажиллаж байна.
Аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчид он гарсаар 4 удаа
хуралдаж 31 тогтоол шийдвэр гаргасан байна.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2020 оны
06 дугаар сарын 04-ны өдрийн хурлаараа: Егүзэр хутагт Ж.Галсандашын мэндэлсний 150 жилийн ойг
зохион байгуулах тухай, Сүм хийдүүдэд зөвшөөрөл олгох ,ҮАБЗ-ыг мэдээллээр
хангах ажлын хэсгийг шинэчлэн байгуулах талаар, “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн удирдах
дэд хороог байгуулах, Цагдаагийн газрын танилцуулга, Асуудал шийдвэрлүүлэх /уул уурхайн хамтран
ажиллах гэрээний хэрэгжилт, авах арга хэмжээний тухай/ болон Орон нутгийн
өмчийн газрын асуудлуудын талаар хэлэлцэв.
Монгол
төрийн сайдаар үе улиран томилогдон ажиллаж байсан Егүзэр хутагт Ж.Галсандашын мэндэлсний 150 жилийн ойг зохион байгуулах “Санал дэмжих тухай”, Сүм хийдэд зөвшөөрөл олгох зэргээр тус
хурлаас холбогдох шийдвэрүүдийг гаргасан
байна.
