Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Таны чөлөөт цагт

2020-06-22

                                 Таны чөлөөт цагт 
      Таны чөлөөт цагт  сонирхолтой баримтууд сонордуулъя. Хүний амьдралд хөгжилтэй, баяртай, уйтгар, түгшүүртэй янз бүрийн өдрүүд ар араасаа урсан өнгөрдөг. Юутай ч энэ удаа  уйтгартай үеийг хөгжөөж чадах сонирхолтой баримтуудыг хүргэе.
Эйнштейн Ерөнхийлөгч болох магадлалтай байсан Израйлын Ерөнхийлөгчийг нас барсны дараа буюу 1952 онд тус улсын Ерөнхий сайд Эйнштейнд Ерөнхийлөгч болох саналыг тавьсан байна. Тэрээр энэ саналыг сонсоод ихээхэн цочирдсон боловч татгалзахаас өөр аргагүй болсон бөгөөд "Миний хувьд тоо маш чухал боловч улс төр бол насан туршийн тэгшитгэл" гэж хэлсэн байна.

     -  Генетикээр хувиргасан бүтээгдэхүүн эрүүл мэндэд хоргүй Инженерийн шинжлэх ухааны эрдэмтэд генетикийн аргаар ургуулсан бүтээгдэхүүн эрүүл мэндэд ямар ч хоргүй хэмээн батлажээ. Та өөрийн тариалангийн талбайд  генетик аргаар ногоогоо ургуулж болно. Генетикийн хувиргалтын ачаар тухайн ногоо сайн ургаж, хортон шавьжаас хамгаалагдах болно гэжээ. Тиймээс энэ нь бидний эрүүл мэндэд хоргүй гэсэн байна шүү.
     - Борооны дараа таны орилох илүү сайн сонсогдох болно. Борооны үеэр болон борооны дараа орилох нь энгийн үеийнхээс илүү сайн сонсогддог гэнэ. Учир нь агаарт таны дуу хоолойны чимээг залгих тоос, жижиг биетүүд цөөрдөг байна. Харин манантай үед таны дуу хоолой сонсогдох нь багасдаг ажээ.
      -Их мэнгэтэй хүмүүс илүү удаан амьдардаг гэнэ. Лондон дахь Королевын Их сургуулийн эрдэмтэд 900 хос дээр судалгаа хийсэн байна. Тэд тухайн хүмүүсийн арьс, биеийг судласан бөгөөд 100-400 ширхэг мэнгэтэй хүмүүсийн бие огт мэнгэгүй хүмүүсээс илүү эрүүл байжээ.
Мэнгэний ачаар теломер хэмээх хромосом урт байдаг. Хэдий  чинээ теломер хромосом урт байна төдий чинээ тухайн хүн удаан хөгширдөг гэнэ.
      - Жүрж хөгшрөлтийг удаашруулдаг
Хөгшрөлтийг удаашруулах бас нэгэн арга бол жүрж (мандарин) идэх юм. Жүржний зөөлөн эд нь антиоксидант үйлчилгээтэй бөгөөд биеэс хорт бодисыг гадагшлуулах үүрэгтэй. Энэ жимс нь арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж, үрчлээ болон нөсөө толбыг багасгадаг. Үүнээс гадна тайвшруулах үйлчилгээтэй.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%