"Мөнгөн унага" шагнал гардууллаа.
Өвгөдийн малч ухааныг өвлөн авч, мал сүргээ өсгөн үржүүлэх, чанар үр ашгийг сайжруулах, бэлчээр нутгаа зүй зохистой ашиглах талаар аймаг орон нутгаас боловсруулсан журамд заасан шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж буй Сүхбаатар сумын 5-р багийн малчин О.Баасанхүүг Аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит "Мөнгөн унага" цомын эзнээр өргөмжилж, шагналыг гардууллаа. Энэ сайхан нэр хүндтэй шагналын эзэн болсон танд халуун баяр хүргэж, цаашдынх нь ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.