Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбатын талаар өдрийн сонины нийтлэлч Д.Мөнгөндалайн бичсэн нийтлэлийг хүргэж байна

2020-06-26

       Улс төрчдийг дөрөв ангилчихмаар санагддаг. Олны анхаарлыг татаж байвал ямар ч том сэдвийг барьж аваад сенсаци дуулиан тарьж манаргадаг, хийж буй үйлдэл, хэлж байгаа яриа хэл нь ирэх жилийн сонгуульд яажшуухан амь тэсч үлдэх вэ гэсэн ганцхан зорилготой хэсэг байна. Харин хоёр дахь хэсэг нь эсрэгээрээ нам жим, мэдэх юм байвал сулхан дуугарчихаад, аль нэг фракцийн нөмөр дор амьдарцгаадаг. Хэнд ч нэмэргүй, хэнд ч гайгүй амьдардаг энэ хэсгийнхний уг гарлыг нь хөөхөөр ихэвчлэн цүнх баригчаас карьераа эхэлсэн ажиглагддаг. Гурав дахь хэсэг нь лидерүүд. Ард түмэн, улс орны эрх ашиг, хувийн амбицаа ялгаж эрэмбэлж чаддаг, өндөр боловсролтой, товчхондоо түүчээлэгчид. Дөрөв дэх хэсгийн хувьд илүү хүндэтгэлтэй хандах учиртай бүлгийнхэн. Хийсэн ажилтай, юуны төлөө зүтгээд яваагаа мэдэрчихсэн, тэгсэн хэр нь хөшигний цаана амьдардаг хэсгийнхэн. Ер нь хүн төрөлхтний түүхэнд гэгээ татуулсан үйл ажил хийсэн хүмүүсийн намтрыг сөхөхөөр ихийг мэдэх хэрээр илүүг ярилгүй аж төрдөг хандлага анзаарагддаг юм. Элдвийг ярих завгүй их ажил дунд буцалж явдаг учраас тэр л дээ. Улстөрчдийн энэ хэсгийг олонд таниулах, хийсэн зөв ажлыг нь нийгэмд мэдрүүлэх үүрэг сэтгүүлчдийн өмнө бий. Зүгээр нэг магтан дуулах, пиардах өнгөц зорилгоор биш санаж сэдэж яваа нь улам өргөжвөл улсад хэрэгтэй хүмүүс учраас хөшигний наана, тайзан дээр гаргаж ирэх хэрэгтэй гэсэн санаагаар унагаж байгаа үг л дээ. Энэ хэсэгт зүй ёсоор багтах залуус АН, МАН-ын аль алинд байгаа. Олны өмнө гаргаж ирэх учиртай залуусын нэг нь Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат. Тэр улс төрд шинэ кадр биш. Бага залуугаасаа улс төрд нэлээд идэвхтэй зүтгэсэн улстөрчдийн нэг. Түүний философи их энгийн. “Жалга довны үзэл гаргалаа гэсэн яриаг ойлгодоггүй юм. “Эх орон нутаг уснаас эхэлдэг” гэсэн айхавтар үг бий. Хүн бүр амьдарч байгаа орон нутгаа зөв хөгжүүлээд явчихвал улс хөгжих асуудал биш. Би Сүхбаатар аймгийнхаа төлөө зүтгэсээр ирсэн. Цаашид ч зүтгэсээр байх болно” гэж ярьдаг юм. Зүгээр нэг ухаантай ярих нэг хэрэг, зүтгэж хийгээд зөв ярьдаг бол өөр хэрэг. Тэр зүтгэж хийгээд ухаантай ярьдаг хэсэгт нь өлхөн багтах улстөрч. Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийг цөөхөн алдартай хүмүүсээр удирдуулсан, идэвхтэй нөлөөгүй үед нь орж ажиллаад хүрээ цараатай нутгийн зөвлөлүүдийн нэг болгосныг нь сайн мэдэх юм байна. Нутгийн зөвлөлийг алдартай хүмүүс толгойд нь суусан, гаднаас нь харахад өнгө зүс сайтай гоё сувинер шиг санадаг, сэтгэдэг хандлага өнөө ч хүчтэй анзаарагддаг. Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн нарийн бичгийн даргаас эхлээд тэргүүнийг нь хүртэл хийж явсан Б.Мөнхбатаар овоглосон санаа шийдэл өчнөөн. Нутгийн зөвлөлдөө ид хийж бүтээж яваа залуусыг татаж чадсан учраас өнөөдөр Сүхбаатарын нутгийн зөвлөл нөлөө ихтэй нутгийн зөвлөлүүдийн тоонд багтаж байна. Бизнес эрхэлдэг залуусаа нэгтгэж, уулзуулж, ажил хэрэгч яриа өрнүүлэх боломж олгож, нутаг орныхоо төлөө зөв зүйл сэдэж хийхэд нь дэм нөлөө үзүүлнэ гэдэг нутгийнхаа хөгжлийг улсын хөгжил гэж харсан хүнээс л гарах ухаан. Тэр сүүлийн үед нэг “эсэргүү” санаа гаргачихаад ажил болгох гээд зүтгэж яваа. “Сайн малчин гэсэн шагналыг малын тоо толгой харж өгдгөөсөө татгалзмаар байна. Малын чанарыг нь харж өгдөг болох хэрэгтэй. Аймагтаа тийм шагнал бий болгоно” гэж ярьсныхаа дараахан “Мөнгөн унага” гэсэн шагнал сэдчихсэн явсан. Аймгийн сайн малчны шагнал гардуулах журмын төсөлд өөрчлөлт оруулах санал гаргаад байгаа юм билээ. ИТХ-ын нэрэмжит “Мөнгөн унага” шагналыг жилд гурван малчинд өгнө гэсэн тов тодорхой санаа шийдлийг нь нутгаа гэсэн сэтгэлтэй олон хүн толгой дохин дэмжих байх. Сүхбаатар адуу олонтой аймгуудын нэг. Сүүлийн үед гаднаас адуу ихтэй оторлох болсон тал анзаарагддаг. “Тэр сайдын 1000 адуу, энэ захирлын 1000 адуу” гэж нутгийн өөр зуураа ярьцгаагаад удаж байна. Морины соёлоороо түүчээлдэг, хурдан морины алтан өвтэй Сүхбаатар аймгийнхны хувьд адууны олонд шүтдэггүй. Цөөхөн хурдан адуутай, тэрийгээ үнэ хүргэн арилжаалж Монголын хурдан морины өв уламжлалыг таслахгүй авч яваа улс. Цөлжилтөд ямаан сүрэг онцгой нөлөө үзүүлдэг бол, бэлчээрийг талхагдуулдаг нь адуун сүрэг. Ер нь ямар ч зүйлийн тун нь хэтрэхээрээ том эрсдэл авчирдаг л даа. Ган ихтэй, бороо хур багатай жил Сүхбаатар аймгийн баруун талын сум өвс ч үгүй болж, хонь нь хулгана барьж идсэн эмзэглэмэээр явдал дуулдаж л байсан. Б.Мөнхбаттай саяхан уулзахад “Мянган адуу, 5000 хоньтой хүнийг сайн малчин гэж өргөмжлөх нь бодлого талаасаа зөв хандлага биш. Мөнгөн унага шагналаа малаа чанаржуулсан малчдад өгнө” гэж ярина лээ. Хийнэ гээд зүтгэсэн л бол ард нь гардаг чанарыг нь эртнээс хараад мэдчихсэн учраас эргэлзэх юм алга. Удахгүй Сүхбаатарын малчид малаа чанаржуулж, түүний санаачилсан “Мөнгөн унага”-ын эзэн болохын төлөө явцгаах байх. Нэг аймаг нь ийм зөв бодлого бариад ирэхээр Засгийн газраас жил бүр шалгаруулдаг “Сайн малчин” шагналын хандлага ч өөрчлөгдөж таарна. Нутгийн хөгжлөөс улсын хөгжил гээд зүтгэж яваа Б.Мөнхбатын философийн өгөөж нь энэ л дээ. Бас нэг эсэргүү санааг нь онцлохгүй орхиж болохгүй. Отрын бүс нутгийг доройтуулж байгаа малаас малын хөлийн татвар авъя гэчихсэн явсан.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%