Энэ удаа баялаг бүтээгч, уран сийлбэрчин Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р багийн иргэн Энхболдын Нэргүйбаатарыг Сүхбаатар аймагт зочилох үеэр хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
Монголын Залуучуудын холбооны “Хөдөлмөрийн Алдар” цол тэмдгээр шагнагдсан танд баяр хүргэе.
Та сая гартаа барьсан урлалыг ихэд сонирхон суулаа. Ингэхэд ямар чиглэлээр хөдөлмөр эрхлэдэг вэ?
- “ Би хувиараа “Хан Хас” гэдэг урлантай. Сийлбэртэй гэр, гэрийн бүх төрлийн модон эдлэл, гүнгэрваа, авдар гээд бүгдийг л сийлбэртэй урлана даа. Захиалгаар голдуу модон эдлэл хийдэг.
Танай удамд уран, дархан гарын уртай хүмүүс байдаг уу? Эсвэл өөрөө сонирхож энэ сайхан сийлбэрийг сурав уу?
- Миний өвөө Цэвээндорж гэдэг хүн нутаг усандаа нэртэй уран, дархан хүн бий. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын малчин. Би хүүхэд байхдаа л өвөөгийн хийж байгаа зүйлийг хараад хийх юмсан гэж их боддог байсан. Нэг л хийж болох юм шиг санагдаад байдаг. Өвөө багаж хэрэгсэлээ нандигнан цэгцэлж, боож тавина. Хийхээрээ эргээд л задлана. Тэр үед нь би заримыг нь авч үзнэ. Түүгээр нь юм хийх гэнэ. Гэвч өвөө маань багажиндаа их хайртай хүн байсан болохоор надад өгөөд байдаггүй ч , сайхан бүхнийг урлах өдөр ирнэ ээ хүүд минь гэдэг. Тэгэхлээр нь зураг зурж гарна даа. Яг өвөөгийнхөө хийж байсан зүйлийг зурна. Зурсан зургаа хараад их л баярлан хөөрдөг байж... Тэр үед би сургуульд л орох үе байсан санагддаг.
Тэгээд анх ямар зүйл хийж байв. Тэр сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Би 2007 оноос Улаанбаатар хотод хувийн “Хавтангийн үйлдвэр”-т ажилладаг байсан. Энэ ажилдаа их дуртай. Хавтангаас гадна модон эдлэл хийнэ. Сэтгэл дотроо нэг л төрөлжүүлмээр санагдаад их л олон санаа орж ирдэг байж. Тэр үед сийлбэрийн багажаа ихэд хайрладаг өвөөгөө дурсаж билээ. Ажлаасаа ирчихээд чөлөөт цагаараа телевизийн сийлбэртэй суурь анх хийж байсан. Хүн өөрөө урлан хийсэн бүтээлдээ их л хайртай байдаг юм билээ. Би бүр тухайн үед сийлсэн угалз хээ нэг бүртэйгээ ярьж байгаа мэт тийм сайхан торгон мэдрэмж хүнд төрдөг юм билээ. Улам ихийг хиймээр, дахиад шинэ хээ сийлмээр тийм сайхан мэдрэмжийг сэтгэлийн угаасаа мэдэрсэн учраас хувийн урлантай болж одоо урлангаа ажиллуулж байна.
Таны ярианаас Сийлбэрийн багаж гэсэн үгийг ярихдаа сэтгэлд чинь инээмсэглэл тодроод дотроосоо гэрэлтээд байх шиг ээ? Хамт ажилладаг хүмүүс чинь энэ талаар ихийг өгүүлэх байсан даа.
- Тэгэлгүй яахав. Сийлбэрийн багаж чинь л сийлбэр ямар болохыг заагаад өгнө. Би бас өөрийгөө их азтай хүн гэж боддог. Мөнхбат гэж СУИС-ийн сийлбэрийн ангийг төгссөн сийлбэрчин ахаасаа ихийг сурсан даа. Надад Сийлбэрийн багаж хийж өгч байсан. Мөн Дундговь аймгийн Баатарсүрэн гэж мэргэжлийн сийлбэрчин хүн дээ. Ийм багш болсон хүмүүсээс ихийг сурч явна даа. Олон сайхан ах нар минь бий. Тэдний хийж байгаа зүйлийг нүдээрээ сайн тогтоож авах хэрэгтэй. Гараараа хийж байгаа мэтээр урлан бодох хэрэгтэй. Эхлээд л хээ сийлж сурч байлаа. Дараа нь бодохоор дахин сайжруулмаар юм сэтгэлд ургаад л ирнэ. Ер нь бүтээл бүртээ сэтгэл зүрхээ зориулж хийдэг сийлбэр гэдэг нарийн урлаг юм шүү дээ.
Ёстой л хүний аз юм уу даа. Мэргэжлийн сийлбэрчин багш нартайгаа зэрэгцэн ажиллаж яваадаа баяртай байдаг. Энэ дашрамд тэдэндээ талархаж явдгаа илэрхийлье.
Таны ирээдүйн зорилго, сонирхол юу вэ?
- Уран дархан хүмүүсээс сурах юм их байна аа. Нэг хүний бүтээлийг харахад тархинд олон дүр дүрслэл болон задарч ухаан тэлнэ. Сэтгэл уужирна. Энэ бол монгол арга ухааны бас нэгэн гайхамшиг байх аа. Монголын түүх, соёлын өвийн нэг хэсэг болох энэ сийлбэрийнхээ урлалд улам суралцан чадах хэмжээгээрээ зүтгэнэ гэсэн зорилготой ажиллаж явна даа
Мөн монгол зураг сонирхдог. Нүүдэлчин монголчуудын сэтгэлгээ, соёл уламжлал, түүхийг харуулах монгол зургаг үнэхээр сайхан. Монгол зураг бол үндэсний түүх, соёл, зан заншлын илэрхийлэл учраас эх түүхээ сайн мэддэг хичээл зүтгэлтэй хүн зурна. Тэгэхлээр залуучууд бидэнд суралцах зүйл их байна аа.
Уран сийлбэрийг монгол дархантай хослуулж сайхан бүтээл хийх юмсан гэж боддог. Бидэнд өвөг дээдэс минь ямар сайхан үнэт өв өвлүүлж вэ? гэж бодохоор сэтгэл минь өөрийн эрхгүй омогшоод ирнэ шүү дээ...
Сийлбэр хийхэд хамгийн тохиромжтой мод ямар мод байдаг вэ?
- Гарын дүй нүдний ур шаардсан уран сийлбэрийг “Хуш” модоор дуртай хэлбэрээ гарган сийлэхэд ч сайхан шүү. Заримдаа төвлөрч ажиллах шаардлагатай үе гарна. Зөвхөн бүтээл дээрээ анхаарлаа бүрэн хандуулах нь чухал санагддаг.
Сийлбэрээ хийгээд сууж байхад таньд ямар мэдрэмж төрдөг вэ?
- Ер нь уран бүтээлч, баялаг бүтээгч хүн бүр л адилхан байх.
Сэтгэлд амгалантай, сийлж байгаа агшин бүр минь ухаарал бас хүмүүсийн хэлдгээр тухайн зүйлдээ төвлөрөөд ирэхээрээ бясалгалтай төстэй ч юм уу даа. Энэ бүх нарийн нандин мэдрэмж нь сийлбэр хийж байгаа хүн бүрийн тархи оюуны мялаалга ч юм уу гэж бодогдохоор монгол хүн бүрийн бахархал баялаг үнэт өв соёл минь юм шүү .
Баярлалаа. Монголчуудын өв соёлын эрхэм нандин бүтээлээс хэсэгхэн хоромд саатан ярилцсан таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсэн ерөөе. Сайхан наадаарай.
Ярилцсан Д. Оюунцэцэг /Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн/
. Монголын Залуучуудын холбооны “Хөдөлмөрийн Алдар” цол тэмдгээр шагнагдсан танд баяр хүргэе.