Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“Короновирус халдвар /COVID-19/, Халдварын сэргийлэлт хяналт, удирдлага зохион байгуулалт“ сэдвээр сургалт, семинар зохион байгуулав.

2020-07-06

      Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газраас “Болзошгүй гамшиг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээг зохион байгуулах баг “-ийн гишүүд, болон холбогдох албан тушаалтнуудад Дэлхийн эрүүл мэндиийн байгууллагаас зохион байгуулж буй Короновирус халдвар /COVID-19/, Халдварын сэргийлэлт хяналт, удирдлага зохион байгуулалт“ сэдвээр 2020 оны 07 сарын 04-ны өдрийн 14 цагаас  семинар зохион байгуулав.  Тус сургалтанд ДЭМБ-ын  зөвлөх М. Оюун, ЭМЯ-ны мэргэжилтэн А. Өнөржаргал, ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч Ж. Нямсүрэн нар ирж оролцов.
Уг семинараар  :  
•    ДЭМБ-аас баримталж буй бодлого
•    Коронавируст халдвар (COVID19)-ын чиглэлээрх эрхзүйн баримт бичиг, салбар дундын хамтын ажиллагаа
•    Халдварын сэргийлэлт, хяналтын тухай ерөнхий ойлголт, зохион байгуулалт
•    Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх үйл ажиллагаа
•    Эрүүл мэндийн ажилтны халдвар, дэлхий нийтийн өнөөгийн байдал, Эрүүл мэндийн ажилтнуудыг халдвараас сэргийлэх нь гэсэн чиглэлүүдээр мэдээлэл танилцуулав.
       Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
•    2019 оны 12 дугаар сарын сүүлчээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хубей мужийн Ухань хотод шалтгаан тодорхойгүй уушгины хатгаа өвчний дэгдэлт бүртгэгдэж эхэлсэн.
•    2020 оны 1 дүгээр сарын 7-нд шинэ төрлийн коронавирус ээр үүсгэгдсэн болохыг тогтоосон.
•    2020 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар уг халдвар нь дэлхийн 20 улсыг хамарч эрчимтэй тархсан тул ДЭМБ-аас “Олон улсын шинж чанартай нийгмийн эрүүл мэндийн онц байдал” хэмээн зарласан.
•    ДЭМБ-ын мэргэжлийн зөвлөх багийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар уг халдварыг “COVID-19” хэмээн нэрлэсэн.
•    Олон улсын өвчний 10 дугаар ангиллаар U07.1 кодоор бүртгэж байна.
•    2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Коронавируст халдвар (COVID-19)-ыг “ЦАР ТАХАЛ” гэж зарласан
 Дэлхийн эрүүл мэндийн байгууллага  2020 оны 3-р сарын 19 өдөр  Коронавируст халдвар (COVID19) -ын тархалтын байдлаар бүх улс орнуудыг 4 ангилж, түүнд тохирсон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон байна. Үүнд:
1. COVID19-ын халдвар бүртгэгдээгүй улс, орон
2.COVID19-ын халдвар өөр орноос зөөвөрлөгдөн орж ирсэн улс, орон
3.COVID19-ын халдвар тодорхой бүлгийн хүн амын дунд тархсан улс,орон
4. COVID19-ын халдвар нийт хүн амын дунд тархсан улс орон.
Манай улс өөр орноос зөөвөрлөгдөн орж ирсэн улс, орны тоонд орж байгаа ... Төгсгөлд нь : Эрүүл мэндийн   газраас гаргасан  заавар зөвлөмжийг  чанд баримталж, хэвлэл мэлээлэлийн хэрэгслэл, цахим хэлбэрээр зөвлөгөө, зөвлөмжүүдийг тогтмол сурталчилан,  гараа угааж, амны хаалт зүүхийг орон нутгийн удирдлагууд нийт иргэдэд анхааруулж  ажиллахыг зөвлөв...  
       Эцэст нь баяр наадам ойртох тусам хяналтыг өндөржүүлж ажиллахыг орон нутгийн удирдлагуудад   дахин сануулав...  

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%