Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“Чөлөөт цаг ба дасгал хөдөлгөөн” иргэд бидний эрүүл мэнддээ анхаарах чухал алхмуудын нэг ...

2020-07-07

         Бид хоногийн 24 цагийн 33 хувийг ажлын байран дээрээ, 17 хувийг амралт чөлөөт цагтаа, найман хувийг ажилдаа ирж очихдоо, 42 хувийг унтаж амрахдаа зарцуулдаг гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  тооцоолсон байдаг.
         Сүүлийн жилүүдэд амьсгалын замаар халдварладаг өвчнөөс гадна цэвэр тухайн хүнээс хамааралтай халдварт бус өвчлөл ихэсч байна.  Дасгал хөдөлгөөн хийхгүй, амьдралын буруу хэвшилтэй байвал зөвхөн өөрөөсөө болж чихрийн шижин, зүрх судасны өвчлөл зэрэг халдварт бус өвчин тусах  эрсдэл өндөр  байдаг байна.
         Энэ жил аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний Тэргүүлэгчдийн Хурлаас зохион байгуулах ажлын  гол зорилго нь   “Залуучуудад чиглэсэн бүхий л үйл ажиллагааг дэмжиж, тэдний эрүүл мэндийг хамгаалахад“ чиглэсэн арга хэмжээг дэмжиж ажиллахад чиглэгдэж ирлээ.  
         Аймгийн ИТХ-ын ажлын албанаас “Чөлөөт цаг ба дасгал хөдөлгөөн нэг өдөр” арга хэмжээг албан хаагчдынхаа дунд өрнүүлж,  короновирусын эсрэг бие организмын дархлааг дэмжин  эрүүл мэнд, спортын   арга хэмжээг идэвхижүүлэн ажиллав.  07 сарын 06-ны өдрийн зохион байгуулсан албан хаагчдын дундах  гар бөмбөгийн тэмцээнд Хуралдааны зохион байгуулалт хороодын хэлтэс түрүүлэв.     
           Түрүүлсэн тамирчиддаа амжилт хүсье.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%