Аймгийн ИТХ-аас Сүхбаатар аймгийг “Монгол адууны өв соёлын төв” болгон зарласан шийдвэр гаргаж, монгол адуу, түүнийг дагасан соёл уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, олон улсын түвшинд сурталчилан таниулах зорилгоор зохион байгуулсан “Агтан хүрээт” хүлэгч эрсийн наадам нь монгол морио дээдлэн, сүлд тугандаа залж ирсэн ардын ёс уламжлал, Монгол наадмаа монголоор нь авч үлдэх гэсэн ард түмний хүсэл эрмэлзэлд нийцсэн, монгол түмний уламжлалт соёлд оруулсан томоохон алхам болсон юм.
Энэ ажлын үргэлжлэл болох “Монгол адууны өв соёлын төв” Сүхбаатар аймгийн өнгө төрхийг гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татах өвөрмөц шийдэл бүхий баримлаар дамжуулан иргэдэд урлагийн боловсрол олгох, хотын соёл бахархлыг түгээх зорилгоор Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын тамгын газартай хамтран энэхүү хөшөөний уралдааныг зарласан билээ. Уралдааны шилдгээр уран барималч Д.Анхбаярын "Салхин хүлэг" хэмээх бүтээл шалгарсан юм.
Уг бүтээл нь монгол ахуй, морио дээдлэх уламжлалыг бусдад түгээхийг зорьсон. Энэ бүтээлд монгол адуу, тал нутгийн билэгдэл болсон нар, чоно, шонхор, хун шувуу гээд олон зүйлийг харуулсан бүтээл болсон юм.
Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б. Мөнхбаттай Монголын урчуудын эвлэлийн Тэргүүлэгч уран барималч Ж. Цолмонхүү, Д. Анхбаяр, зураач Ё. Бадарч, Д. Амараа нар аймагт бүтээгдэх “Салхин хүлэг” хөшөөний талаар хөөрөлдсөн юм. Тэдний яриа өндөрлөх мөчид уран барималч Д. Анхбаяртай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
Сүхбаатар аймагт бүтээгдэх “Салхин хүлэг” хөшөөний эх загварын уралдааны тэргүүн байрын шагналтан болсон таныг манай уншигчид мэдэж байгаа байх аа.
Одоо энэ ажлаа эхлүүлэх талаараа хөөцөлдөж байна уу?
- Аймгийн ИТХ-ын даргатай уулзаж санал бодлоо илэрхийллээ. Хурлын дарга Сүхбаатар аймгийг “Монгол адууны өв соёлын төв” болгох нэлээд ажлууд хийж байгаагийн нэг нь энэ ажил л даа. Хурдны өлгий нутаг Сүхбаатар аймагт “Салхин хүлэг” хөшөөг хийх болж байгаад баяртай байна аа.
Та аль нутгийн хүн бэ? Ямар мэргэжилтэй вэ?
-Би Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрж өссөн. Одоо ч тэндээ л амьдарч байна. Гандийн нэрэмжит “ Үйлдвэр урлагийн сургууль”-ийн сийлбэрийн ангийг төгссөн.
Та хэдий үеэс энэ уран барималын нарийн урлагт шимтэн оров?
Анх ямар бүтээл хийж байв?
- Би бас дотроо боддог юм аа. Бүх бүтээлийн эхлэл санаа нь эх зураг гэж... Эх загвар зургийн эскизэн дээрээс урлагийн бүх л төрөл бүтээгддэг гэж боддог. Тиймээс миний хувьд эх зураг гэдэг бол маш чухал. Зургаа зураад сийлбэрээ хийнэ, бас баримал ч урлана. Ингээд л энэ уран барималын урлагт шимтэн сэтгэлээ гарган зүтгэж явна.
Миний анхны бүтээл Ямандаг бурханы зохиомжийг зохиомжлон хийж байсан бүтээл минь юм. Хүн хийсэн бүтээл болгондоо хайртай байдаг. Анхны бүтээлийн дараа дараагийнхаа бүтээлийг хийхэд их өгөөжтэй байдаг юм билээ. Гарын эв дүй гээд л тийм нандин чанар бүгдийг л олж авах шиг сэтгэлд хийж бүтээхийн урам өгдөг.
Дүрслэх урлаг дотроо уран баримлын аль төрлөөр нь уран бүтээлээ хийдэг вэ?
-Монголын уран баримлын төрлөөр бүтээлээ хийдэг. Монгол ахуй, нүүдэлчин соёл уламжлалтай холбоотой өвөг дээдсийн минь бүтээсэн гайхамшигт түүх болон үлгэр домгийг үндэслэн бүтээлээ хийдэг. Миний бүтээлүүд голдуу үлгэр домгийн, сүнслэг талын бүтээлүүд байгаа. Би 2008 оноос бүтээлээ улам эрчимтэй хийж эхэлсэн дээ.
Та хийсэн уран бүтээлээсээ товч дурьдина уу? Таны “Салхин хүлэг” шалгарсан бүтээл өвөрмөц, содон бүтээл болсон байсан. Бүтээлээ та ямар материалаар хийж байна вэ?
- 2013 онд “Салхин сар” нэртэйгээр анхны бие даасан уран барималын үзэсгэлэнгээ гаргаж байсан.
2020 онд хоёрдох бие даасан үзэсгэлэнгээ “Wind of Sky буюу Тэнгэрийн салхи” нэртэй үзэсгэлэнгээ гаргасан. Энд нийт арав гаруй бүтээл тавигдсан байгаа.
2015 онд “Нууцын орон” бүтээлээрээ Монголын урчуудын эвлэлийн оны шилдэг болж байсан.
Одоо үед цахим хэлбэрээр сонирхсон бүтээлээ үзэж оюуны сайхан мэдрэмж авдаг тийм цаг үед бид амьдарч байна. Та хийсэн бүтээлийнхээ агуулга утгыг илэрхийлсэн хоёроос дөрвөн мөртүүд байгаа нь сонирхолтой санагдлаа л даа ?
-Аан тийм. Урлагийн мэдрэмтэй хүн бол ойлгож, ойлгоогүй нэг нь зураг, шүлэг гээд л янз бүрээр ярьж, бичдэг л дээ. Тухайлбал :
“Тэнгэрийн салхи” нэртэй үзэсгэлэнгийн бүтээлд
"Ганц биед оршсон арга билгийн эвцээн
Гадагш нэвчин шатаахдаа тачаалыг аргадан тэрчильюү
Хэвлийн хананд хүрэлцэх нүргээн
Хэцүү нэртийн аниргүй улиан “ .... Энэ бол хүний дотоод сэтгэлийн гүнээс гарч буй тийм нэгэн оршихуй ...
Тэгэхлээр хүн төрөлхтөний сэтгэхүйн цар хүрээг урлаг улам тэлж, улам омогшуулж урам зориг өгдөг байх гэж боддог.
Та бүтээлээ хийхдээ дотоод сэтгэлийнхээ мөн чанарын урсгалыг хэрхэн гаргаж өгдөг вэ?
- Тэгэлгүй яахав. Энэ дотоод сэтгэлийн илэрийлэл хамгийн чухал. Би бүтээлээ баясаж хийдэг. Сэтгэлийн гүнээс гарч буй тэр ундрага чинь л бүтээл ямар байхыг хэлээд өгнө. Хамгийн гол нь дотоод мөн чанартаа хүрэхийг хичээж бүтээлээ хийдэг. Сайн сайхан зүйл бодож, сэтгэлийг гэгээлэг байлгах тутам бүтээл минь тийм л болдог. Ийм учраас уран бүтээлчид бүтээлээ хүүхэд мэт хайрлаж, түүндээ сэтгэл зүрхээ шингээж чаддаг гэж боддог.
Бүтээлээрээ дамжуулж юуг илэрхийлэхийг хүсдэг вэ?
-Монголын үлгэр домог тэр чигээрээ сурган хүмүүжүүлэх ухаан юм шүү. Тэгэхлээр хүүхэд залуучуудад ухаарахын их ухааныг салхин хүлгээрээ илэрхийлж, хийж бүтээхийн их оньсыг уран сийлбэрийн аргаар илэрхийлэхийг хичээж явна даа.
Хамгийн сүүлд ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Чингэс хааны музей, XIII зууны зургаан төрт улсын зургаан хаадын хөрөг гээд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл дээр ажиллаж байна даа.
Ярилцсанд баярлалаа. Таны хийсэн бүтээлээр дамжуулан залуу үедээ урлагын гоо зүйг мэдрүүлж, монголчуудын оюун санаа улам гэрэлтэн цэлмэх болтугай гэсэн ерөөлийг дэвшүүлж, уран бүтээлийн улам их амжилтыг хүсье.
Сайхан наадаарай. Энэ ажлын үргэлжлэл болох “Монгол адууны өв соёлын төв” Сүхбаатар аймгийн өнгө төрхийг гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татах өвөрмөц шийдэл бүхий баримлаар дамжуулан иргэдэд урлагийн боловсрол олгох, хотын соёл бахархлыг түгээх зорилгоор Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын тамгын газартай хамтран энэхүү хөшөөний уралдааныг зарласан билээ. Уралдааны шилдгээр уран барималч Д.Анхбаярын "Салхин хүлэг" хэмээх бүтээл шалгарсан юм.
Уг бүтээл нь монгол ахуй, морио дээдлэх уламжлалыг бусдад түгээхийг зорьсон. Энэ бүтээлд монгол адуу, тал нутгийн билэгдэл болсон нар, чоно, шонхор, хун шувуу гээд олон зүйлийг харуулсан бүтээл болсон юм.
Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б. Мөнхбаттай Монголын урчуудын эвлэлийн Тэргүүлэгч уран барималч Ж. Цолмонхүү, Д. Анхбаяр, зураач Ё. Бадарч, Д. Амараа нар аймагт бүтээгдэх “Салхин хүлэг” хөшөөний талаар хөөрөлдсөн юм. Тэдний яриа өндөрлөх мөчид уран барималч Д. Анхбаяртай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
Сүхбаатар аймагт бүтээгдэх “Салхин хүлэг” хөшөөний эх загварын уралдааны тэргүүн байрын шагналтан болсон таныг манай уншигчид мэдэж байгаа байх аа.
Одоо энэ ажлаа эхлүүлэх талаараа хөөцөлдөж байна уу?
- Аймгийн ИТХ-ын даргатай уулзаж санал бодлоо илэрхийллээ. Хурлын дарга Сүхбаатар аймгийг “Монгол адууны өв соёлын төв” болгох нэлээд ажлууд хийж байгаагийн нэг нь энэ ажил л даа. Хурдны өлгий нутаг Сүхбаатар аймагт “Салхин хүлэг” хөшөөг хийх болж байгаад баяртай байна аа.
Та аль нутгийн хүн бэ? Ямар мэргэжилтэй вэ?
-Би Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрж өссөн. Одоо ч тэндээ л амьдарч байна. Гандийн нэрэмжит “ Үйлдвэр урлагийн сургууль”-ийн сийлбэрийн ангийг төгссөн.
Та хэдий үеэс энэ уран барималын нарийн урлагт шимтэн оров?
Анх ямар бүтээл хийж байв?
- Би бас дотроо боддог юм аа. Бүх бүтээлийн эхлэл санаа нь эх зураг гэж... Эх загвар зургийн эскизэн дээрээс урлагийн бүх л төрөл бүтээгддэг гэж боддог. Тиймээс миний хувьд эх зураг гэдэг бол маш чухал. Зургаа зураад сийлбэрээ хийнэ, бас баримал ч урлана. Ингээд л энэ уран барималын урлагт шимтэн сэтгэлээ гарган зүтгэж явна.
Миний анхны бүтээл Ямандаг бурханы зохиомжийг зохиомжлон хийж байсан бүтээл минь юм. Хүн хийсэн бүтээл болгондоо хайртай байдаг. Анхны бүтээлийн дараа дараагийнхаа бүтээлийг хийхэд их өгөөжтэй байдаг юм билээ. Гарын эв дүй гээд л тийм нандин чанар бүгдийг л олж авах шиг сэтгэлд хийж бүтээхийн урам өгдөг.
Дүрслэх урлаг дотроо уран баримлын аль төрлөөр нь уран бүтээлээ хийдэг вэ?
-Монголын уран баримлын төрлөөр бүтээлээ хийдэг. Монгол ахуй, нүүдэлчин соёл уламжлалтай холбоотой өвөг дээдсийн минь бүтээсэн гайхамшигт түүх болон үлгэр домгийг үндэслэн бүтээлээ хийдэг. Миний бүтээлүүд голдуу үлгэр домгийн, сүнслэг талын бүтээлүүд байгаа. Би 2008 оноос бүтээлээ улам эрчимтэй хийж эхэлсэн дээ.
Та хийсэн уран бүтээлээсээ товч дурьдина уу? Таны “Салхин хүлэг” шалгарсан бүтээл өвөрмөц, содон бүтээл болсон байсан. Бүтээлээ та ямар материалаар хийж байна вэ?
- 2013 онд “Салхин сар” нэртэйгээр анхны бие даасан уран барималын үзэсгэлэнгээ гаргаж байсан.
2020 онд хоёрдох бие даасан үзэсгэлэнгээ “Wind of Sky буюу Тэнгэрийн салхи” нэртэй үзэсгэлэнгээ гаргасан. Энд нийт арав гаруй бүтээл тавигдсан байгаа.
2015 онд “Нууцын орон” бүтээлээрээ Монголын урчуудын эвлэлийн оны шилдэг болж байсан.
Одоо үед цахим хэлбэрээр сонирхсон бүтээлээ үзэж оюуны сайхан мэдрэмж авдаг тийм цаг үед бид амьдарч байна. Та хийсэн бүтээлийнхээ агуулга утгыг илэрхийлсэн хоёроос дөрвөн мөртүүд байгаа нь сонирхолтой санагдлаа л даа ?
-Аан тийм. Урлагийн мэдрэмтэй хүн бол ойлгож, ойлгоогүй нэг нь зураг, шүлэг гээд л янз бүрээр ярьж, бичдэг л дээ. Тухайлбал :
“Тэнгэрийн салхи” нэртэй үзэсгэлэнгийн бүтээлд
"Ганц биед оршсон арга билгийн эвцээн
Гадагш нэвчин шатаахдаа тачаалыг аргадан тэрчильюү
Хэвлийн хананд хүрэлцэх нүргээн
Хэцүү нэртийн аниргүй улиан “ .... Энэ бол хүний дотоод сэтгэлийн гүнээс гарч буй тийм нэгэн оршихуй ...
Тэгэхлээр хүн төрөлхтөний сэтгэхүйн цар хүрээг урлаг улам тэлж, улам омогшуулж урам зориг өгдөг байх гэж боддог.
Та бүтээлээ хийхдээ дотоод сэтгэлийнхээ мөн чанарын урсгалыг хэрхэн гаргаж өгдөг вэ?
- Тэгэлгүй яахав. Энэ дотоод сэтгэлийн илэрийлэл хамгийн чухал. Би бүтээлээ баясаж хийдэг. Сэтгэлийн гүнээс гарч буй тэр ундрага чинь л бүтээл ямар байхыг хэлээд өгнө. Хамгийн гол нь дотоод мөн чанартаа хүрэхийг хичээж бүтээлээ хийдэг. Сайн сайхан зүйл бодож, сэтгэлийг гэгээлэг байлгах тутам бүтээл минь тийм л болдог. Ийм учраас уран бүтээлчид бүтээлээ хүүхэд мэт хайрлаж, түүндээ сэтгэл зүрхээ шингээж чаддаг гэж боддог.
Бүтээлээрээ дамжуулж юуг илэрхийлэхийг хүсдэг вэ?
-Монголын үлгэр домог тэр чигээрээ сурган хүмүүжүүлэх ухаан юм шүү. Тэгэхлээр хүүхэд залуучуудад ухаарахын их ухааныг салхин хүлгээрээ илэрхийлж, хийж бүтээхийн их оньсыг уран сийлбэрийн аргаар илэрхийлэхийг хичээж явна даа.
Хамгийн сүүлд ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Чингэс хааны музей, XIII зууны зургаан төрт улсын зургаан хаадын хөрөг гээд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл дээр ажиллаж байна даа.
Ярилцсанд баярлалаа. Таны хийсэн бүтээлээр дамжуулан залуу үедээ урлагын гоо зүйг мэдрүүлж, монголчуудын оюун санаа улам гэрэлтэн цэлмэх болтугай гэсэн ерөөлийг дэвшүүлж, уран бүтээлийн улам их амжилтыг хүсье.
Ярилцсан Д. Оюунцэцэг /Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн/