Аймгийн ИТХ-ын Хүндэт тэмдгээр шагнагдсан таньд халуун баяр хүргэе.
Хэсэг хугацаанд та ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошуунд ажиллаж байгаа сурагтай байсан. Монгол улс, ӨМӨЗО-ны соёл, боловсролын тогтолцоо нь хэр зэрэг ялгаатай байна вэ? Энэ талаар аяны богцоо задлан хуучилна уу.
- Урлаг соёлын байгууллагат гуч гаруй жил ажиллаад гавъяаныхаа амралтанд гарсны дараа урилгаар ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошуунд багшилсан. Соёл нь манай Монгол улсын социализмын үеийн тогтолцоотой ижил юм билээ. 1990-ээд оны үед аймгууд хадлан, бригадаар явж механикжуулагчидад уран сайхны тоглолт үзүүлдэг байсан даа. ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошуунд энэ адилхан юм билээ. Олон түмэнд хүрч үйлчилдэг. Үзэгчидээс төлбөр авдаггүй. Намайг багшаар ажиллаж байхад боловсролын тогтолцоо нь адилхан санагдсан. Элэг нэгт ахад дүүс маань Үндэсний монгол бичгээрээ биднээс илүү чадварлаг. Харин тэд крилл үсэгт тааруу, хэл соёлын хувьд ар монголоос суралцах зүйл их байна аа гэдэг. Тэр ч утгаараа биднийг багшаар урьж ажиллуулдаг байх л даа.
Урлаг нь бол манай монгол улсын хэмжээнд хүрэхгүй, бидний хэмжээнээс хамаагүй доогуур юм билээ. Гэхдээ тэдэнд нэг онцлог байна аа. Үндэсний өв соёлыг сурах тал дээр бодлого барьж ажиллаж байгаа нь өнөөдрийн монгол улсын төрийн тогтолцооноос хамаагүй дээгүүр шүү. Уучлаарай бид тэнд ихэвчлэн дээгүүр, доогуур гэж хэмжүүр зааж ярьж байдаг болохоор тэр нутгийн аялага гаргах нуу даа... /инээв/
Таныг Сүхбаатар аймгийн хөгжмийн зохиолч гэхлээр одоо ар, өвөр монголчууд бараг л бүгд таних болсон доо. Таны анхны уран бүтээл ямар бүтээл байв? Тэр бүтээлийнхээ талаар ярина уу?
-1979 он болов уу даа. Би хориод л настай байж. Даваадорж маань надад ая хийж өгнө үү , гээд дууны шүлэг өгсөн. Би ч эргэлзэж, чадах үгүйгээ ч мэдэхгүй байсан. Шүлгийг нь уншихаар болмоор санагдаад байхаар нь дуун дээрээ ажиллаж эхэлсэн. За ингээд л би “ Нутгийн бараа” гэдэг дуугаа анх зохиож байсан даа. Гэсэн хэдий ч тэр үед чинь “Батлах, зөвшөөрөх” гээд л бүтээл хийхэд бэрхшээлтэй зүйл их байлаа л даа. Энэ “Нутгийн бараа” дууг Гавъяат Доржсүрэн багш маань шууд л баталчихлаа шүү. Анхны уран бүтээл ингэж хурдан батлуулчихна гэж бодоогүй болохоор тухайн үед маш их урам, эрч хүчийг энэ дуунаасаа олж авсан даа. Би цаашдаа дууны ая хийж болох юм байна даа гэж бодсон.
Танай удамд урлагийн авъяастай хүмүүс бий юу?
- Ээж маань уртын дууг сайхан дуулна аа. Урдын настангууд “тогоо хангинатал дууллаа” хэмээн хоорондоо хуучилдаг байсан гэнэ билээ. Ер нь манай нагац талынхан дуулдаг, хуурддаг авъяаслаг хүмүүс байсан. Аав маань Асгат сумын хүн. Нутгийн хүмүүс Шинэнбалжий гэхээсээ “Лам ах” гэж авгайлан дууддаг байсан. Цамын бүжгийн “Бугатай” хэсэг дээр гардаг байсан гэсэн. Ер нь урлагийн талын авъяастай хүн.
Та зохиосон уран бүтээлээсээ товч танилцуулна уу?
- Найрал хөгжмийн бүтээл цуулбар 30 гаруй, бүжгийн хөгжим 20-иод, 200 гаруй дууны аяыг зохиожээ.
Энэ олон сайхан бүтээлүүдээс таны сэтгэлд хамгийн том орон зай эзэлсэн, хайртай бүтээл нь ямар бүтээл вэ?
- Уран бүтээлч хүн өөрийнхөө зохиосон бүтээл бүхэнд хайртай л даа. Харин надад нэг өдөр хүндхэн даалгавар ирэх шиг болсон. Аав, ээжийн тухай дууны цаана асар их хайр, ая шүлгээр илэрхийлээд ч чадамгүй санагдах үе гарна шүү. АЖ Чимэдцэеэ маань ээжийнхээ ачийг би хариулмаар байна. Энэ дуунд ая хийгээд өгөөч. Би өөрөө шүлгий нь бичсэн юм аа гээд шүлгээ надад өглөө. 1991-1992 оны үе шиг санагдаж байна. Чимэдцэеэ маань “Ардын жүжигчин” болоогүй байсан цаг. “Тэнгэр ээж минь өршөө” дууны шүлэг л дээ. Энэ дууны үг, зохиогчийн өөрийнх нь ээжийнхээ ачийг хариулах юмсан гэсэн тэр сэтгэл шүлгэнд нь яг л шингэчихсэн байсан. Тэгээд би дотроо энэ дууг энэ дуучин өөрөө дуулбал ийм л нэг ая байх болов уу гээд л дуугаа нотлож гарсан. Энэ дууны шүлэг өөрөө Чимэдцэеэгийн ээжийгээ хайрлах халуун сэтгэлээс нь ундран гарсан болохоор өнөөдөр монголчуудын дуулах дуртай дууны нэг болж чадсан гэж боддог. Мөн яруу найрагч Амартайвны шүлэг “Наран мандах нутаг“ бас л монголчуудын дуртай дууны нэг болж, ар, өвөр монголчуудын дуулах дуртай дууны нэг болсон нь тэр нутагт ажиллаж байхад мэдрэгдсэн
Хөгжмийн зохиолчийн тал дээр таны үзүүлсэн амжилт нэлээд байгаа даа. Энэ талаар болон шавь нарынхаа тухай ярина уу?
-Морин хуур наадамд дөрвөн удаа оролцож, дөрвүүлэнд нь “Шилдэг 25” бүтээлд багтаж амжиллтай оролцсон. Миний 60-аад шавь нар дандаа урлагийн хүмүүс болсон.
Цаашид залуу уран бүтээлчдэд хандаж юу хэлэх вэ?
-Залуу уран бүтээлчид шинийг эрэлхийлж, уран бүтээл дээрээ нухацтай ажилладаг байх хэрэгтэй. Тухайлбал: Хөгжмийн зохиолч гээд яваад байж болохгүй. Боловсрох, сурах тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй.
Монголын соёл урлагийн салбарын боловсон хүчний бодлогот төр засаг анхаарлаа хандуулахгүй бол ч авъяас чадвартай мэргэжилтнүүд хил залгаа ӨМӨЗОронд явж ажиллаад байна. Үүний цаана бид өв соёлоо алдаж байна гэж бодогдох боллоо. Энэ талаар та юу бодож явдаг вэ?
- Тэр чинь яг үнэн үг шүү. Одоо харин нэг яамтай боллоо. Арай дээрдэх болов л гэж бодож байна даа. Хүний л амьдрал юм болохоор хүн чинь аль л өндөр цалин үнэлэмжтэй газраа л ажиллана л даа. Тэгэхлээр төр засгийн бодлого энэ салбарт үнэхээр үгүйлэгдэж байна аа.
Таны зохиосон дууг сонсохоор нутагтаа байсан харин л нүд алдам тал нутгаа гараад хармаар санагддаг. Хүний нутагт очсон бэр бол нутгаа санаад уйлмаар тийм нэг дотоод сэтгэлийн гүнд эгшиглээд байх шиг санагддаг аа.
Тэгэхлээр дууны ая хэрхэн төрдөг вэ?
- Тухайн дууны шүлэг юу өгүүлэх гэж байна вэ? гэдгийг судлаж байж аяыг зохионо л доо. Шүлэг өөрөө ухаан хайрлах ном шүү дээ. Тэгээд ч миний нутаг өөрөө хязгаар нь үл харагдах тал нутаг. Тийм болохоор тал нутгийн аялгуу зүрхэнд эгшиглэдэг болов уу даа....
Баярлалаа. Уянгат дууныхаа аянд уужим хорвоог багтаан ертөнцийн өнгө будгийг долоон нотондоо шингээн дуунд дуртай ард түмнийхээ зүрх сэтгэлийг хөглөн яваа таны цаашдын урам бүтээлд улам их амжилтыг хүсэн ерөөе.
Сайхан наадаарай.

Ярилцсан Д. Оюунцэцэг /Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн/