Аймгийн ИТХ-ын дарга Б. Мөнхбат эрүүл мэндийн салбарт олон жил ажиллан, хүн ардынхаа эрүүл энхийг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан эмч, эмнэлгийн байгууллагын зарим ажиллагсадыг ЭМЯ-ны "Хүндэт Жуух" болон Эрүүлийг хамгаалахын "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнасан шагналыг гардуулав. Тус салбарт он удаан жил ажиллаж гавьяаныхаа амралтанд суугаа ахмад ажилтан Б. Боргөлөг, Ш.Халтар, З.Бор, С.Бадрий, С.Оюунгэрэл АНЭ ийн их эмч В.Мөнхтуяа нар Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр, ХАБ ажилтан Б.Саранбаатар, эх баригч Б. Уранбилэг, Энхжин ӨЭМТөвийн сувилагч Т.Эрдэнэтуяа нар ЭМЯ-Хүндэт жуух бичгээр тус тус шагнагдлаа.
Шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын гавъяат эмч, УИХ-ын гишүүн Ж. Чинбүрэн хамт оролцон шагнал гардуулж, эрүүл мэндийн салбарынханд амжилт хүсэн, талархал дэвшүүлсэн нь нэг онцлогтой сайхан үйл явц боллоо.
Шагнал авсан нийт иргэд, тэдний ар гэрийнхэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.