Тэрээр 2009 оноос үндэсний сур харваагаар хичээллэж эхэлжээ. 2012 онд аймгийн мэргэн, 2014 онд спортын мастер цолны болзлыг хангаж байжээ. Сүүлийн жилүүдэд тогтмол улсын баяр наадамд оролцож сур харваж байгаа бөгөөд энэ удаад нийт 40 сум тавьснаас 36 онож түрүүлсэн байна.
Түүний энэхүү хөдөлмөр зүтгэлийг үнэлж Аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат хүндэтгэл үзүүлж, Аймгийн ИТХ-ын "Хүндэт тэмдэг"-ээр шагнаж урамшууллаа.
