Эрдэм номыг түгээн
дэлгэрүүлэгч эрдэмтэн багш нараа
Эх нутгийн минь ирээдүй
эзэд энхрий бяцхан Хүүхэд багачууд, Оюутан залуусаа
Та бүхэндээ 2020-2021 оны
хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Дэлхий нийтээрээ тархаад
байгаа корона вирусийн улмаас тусгай хөтөлбөр хуваарийн дагуу сургалтын үйл
ажиллагааг явуулж байгаа энэ үед хүн бүр хариуцлагатай байж, эрүүл мэндээ
хамгаалж, дархлаагаа дэмжин, эрдэм оюундаа шамдан суралцахыг хүсье.
Сүх жанжинаараа овоглосон Сүхбаатарын хүүхдүүд
улс дэлхий дахинд өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараараа гайхагдсан иргэн болно
гэдэгт итгэлтэй байна.
Саяхан
Сүхбаатар нутгийн багш нар та бүхний дундаас монгол улсын Мэргэн харваач төрөн гарч
нутаг
орныхоо нэрийг өндөрт өргөн байгаа нь бахархалтай юм.
Оюунлаг чадварлаг шинэ
эриний монгол хүнийг төлөвшүүлэх гол цөм, тулах цэг болсон багш, боловсролын
ажилтнууд та бүгдэд эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Эрхэм баян эрдэм ном
дэлгэрэх болтугай
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА Б.МӨНХБАТ
