Тэртээх 1937-1398 он Монгол Улсыг нөмөрсөн хэлмэгдэгдүүлэлтийн хар жилүүд байлаа.
Энэхүү хар жилүүдэд хэлмэгдэгчдийг
санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 25 дахь жилийг өнөөдөр бид
хүндэтгэн өнгөрүүлж байна.
Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх
өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд улс даяар тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд
манай аймаг ч энэ өдрийг тогтмол тэмдэглэж ирсэн бөгөөд өнөөдөр ч бид энэ өдрөө
тэмдэглэж хэлмэгдсэн хүмүүсийгээ дурсан хүндэтгэл үзүүлж байна.
Манай комисс энэ өдрөөр хэлмэгдэгсдийн
дурсгалыг хүндэтгэж Ерөнхий сайд Цэнгэлтийн Жигжиджав гуайн хөшөөнд цэцэг өргөж
хэлмэгдэгсдэдээ буяны ном хуруулж 108 зул өргөж байна.
Энэ онд Егүзэр хутагтын маань мэлмий
гийсний 150 жилийн ой тохиож байгаа.
Хутагтын ойг энэ оны 3 дугаар улиралд
тэмдэглэхээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол
гаргаж, Засгийн газар дэмжээд байна.
Сая хутагтын талаар онол практийн
бага хурал Улаанбаатар хотод боллоо.
Цаашид ч бусад арга хэмжээнүүд үргэлжлэн явагдах болно.
Манай аймгийн хувьд 3000-д хүн
хэлмэгдсэн бөгөөд үүнийг 70 хувь нь хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нарт олгох
1,0 сая төгрөгийн нөхөн олговор авсан.
Сая 1918 онд цагаатгалын хуульд
нэмэлт өөрчлөлт хийж хэлмэгдэгсдийн одоо амьд сэрүүн байгаа төрсөн хүүхдүүдэд
нь 40-80 сая төгрөгийн нөхөх олговрыг олгож эхэлсэн бөгөөд манай аймгийн хувьд
одоо энх тунх амьдарч байгаа 26 хүүхэд байдгаас 17 нь нөхөх олговроо аваад байна.
Энэ хууль маань энэ оны 12 сард
дуусах бөгөөд манай аймгаас нөхөн олговор авах хүмүүсийн материал Улсын комисст
бүгд явсан бөгөөд насныхаа дарааллаар мөнгө нь орж ирж байна.
Бид хэлмэгдэгсдийн ач, зээ нарт
нөхөх олговрыг нэмж олгох талаарх та бүхний
санал хүсэлтийг Улсын комисст удаа дараа уламжилж байгаа.
Мөн ""Хэлмэгдлийн хор уршиг, сургамж" сэдвээр 10н жилийн хүүхдүүдэд хичээл орж, хүүхдүүдийн хамт телевизийн нэвтрүүлэгт оролцож ярилцсан байгаа.