Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Үндсэн хуулийг сурталчлах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

2020-09-21

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн Хуулийн 100 жилийн түүхт ойг угтаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга,  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Өсөхбаяр, Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт нар үндсэн хуулийг сурталчилан таниулах үйл ажиллагааг хамтран зохион байгуулах санамж бичигт 2020 оны 9 дүгээр 15-ны өдөр гарын үсэг зурлаа. 
Тус санамж бичгийн  хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчилан таниулах, иргэдийн  хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн бодлого үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэний хяналт бүхий төрийн тогтолцоог төлөвшүүлэх талаар хамтран ажиллахаар боллоо.Үндсэн хуулийг  сурталчилах уг ажил нь 21 аймаг, нийслэл, 330  суманд явагдах бөгөөд Архангай аймгаас ийнхүү эхэлж буй юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%