Аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд
үнэтэй хувь нэмрээ оруулсан Баруун-Урт сумын 4-р багийн иргэн Даваадоржийн
Лхамсүрэнд “Сүхбаатар аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ийг аймгийн ИТХ-ын нарийн
бичгийн дарга А. Чулуунбат , ИТХ-ын ажлын албаны хамт гардуулав.
Д. Лхамсүрэн нь ажил хөдөлмөрийн гараагаа анх Уулбаян суманд 1965 онд малчнаар эхлэн, мал маллах арга ухаанд суралцан сайн малчин болсон төдийгүй 1970 оноос 1993 он хүртэл тоо бүртгэгч,
хэсгийн ахлагч, бригадын дарга зэрэг ажлыг нэр төртэй хийж, 1994-2000 хүртэл
тус сумандаа багийн дарга хийж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан, манай
тэргүүний хөдөө аж ажуйн тэргүүний ажилтаны нэг юм.
Тэрээр “Улс орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн
засгаас зах зээлийн эдийн засагт шилжих тэр мөчид бригад, баг зэрэг нэр нэршлийн хувьд
өөрчдөгдөж, Монгол Улсын Үндсэн
хуулиндаа “Засаг захиргаа нутаг
дэвсгэрийн нэгж...” гэсэн бүлэгтэй, Үндсэн хуулийн статустай болох тэр л торгон
агшинд миний бие анх багийн дарга болж байлаа...” гэж хэлсэн ахмадын үг багахан хугацаанд боловч бидэнд түүхэн он
цагийг хүүрнэсэн сайхан агшин байлаа.
Танд Аймгийн ИТХ-ын “Хүндэт
тэмдэг”-ээр шагнагдсанд баяр хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
