Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 8
дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2020 оны 10 сарын 23-ны
өдрийн 09 цагаас Нутгийн Удирдлагын ордны Хурлын танхимд хуралдав. Анхдугаар Хурлыг хамгийн ахмад төлөөлөгч Ж. Эрдэнэбаатар үг
хэлж нээсний дараа төрийн дуулал
эгшиглэв.
Аймгийн ИТХ-д сонгогдсон 33 төлөөлөгч
100 хувийн ирцтэйгээр хурал эхлэв. Шинээр сонгогдсон төлөөлөгчдөд энгэрийн
тэмдэг, үнэмлэхийг гардууллаа. Анхдугаар
Хурлаар : Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр
сонгогдсон тухай тогтоолын төслийг танилцуулах, Төлөөлөгчдийн бүрэн эрхийг
хүлээн зөвшөөрөх тухай болон зохион
байгуулалтын асуудлуудыг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргасан байна.
Тухайлбал : Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Доржпүрэвийн
Хосбаярыг төлөөлөгчдийн 100 хувийн
саналаар сонгов. Үүний дараа аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг 11 хүний бүрэлдэхүүнтэй
батлав. Үүнд: Д.Хосбаяр, П.Мөнхжаргал, Д. Ариунжаргал, Ж. Цээсүрэн, Г.Мөнхзаяа,
Ч.Ганзориг, Х.Батмөнх, А.Батдэлгэр, О.Батнасан,
С. Түвшиндэлгэр, Р. Ганхуяг нар аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдээр сонгогдсон байна.
Аймгийн
Засаг даргад Манлайбаатарын Идэрбатын нэрийг нь дэвшүүлж, төлөөлөгчдийн 97 хувийн саналаар дэмжиж, Монгол Улсын
Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлахаар болсон байна.
Аймгийн
ИТХ-ын анхдугаар хурал” Хуралдааны дэг” баталснаар өндөрлөв.
