Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хурал
2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 14:00 цагт АИТХ-ын
даргын өрөөнд хуралдлаа.
Тэргүүлэгчдийн хурлаар:
- Хуралдааны тов зарлах тухай
- “Соёмбо” цогцолборыг хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит болгох тухай
- Төрийн дээд одонд тодорхойлогдсон иргэдийн материал хэлэлцэх
- Шагналын журам батлах тухай
- Үндсэн хөрөнгө бүртгэх, худалдах,шилжүүлэх
- Зөвшөөрөл хүсэх тухай
- Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл байгуулах тухай
- Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сан байгуулах тухай гэсэн 8 асуудлыг хэлэлцэж, үүнээс 4 асуудлыг дэмжиж баталлаа. Үүнд: Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2-р хуралдааныг 2020 оны 11сарын 14нд, 3-р хуралдааныг 12-р сарын 04-ний өдөр тус тус хуралдуулахаар шийдвэрлэв.