2017 онд :
2018 онд
2019 онд
2020 онд
Хүчит бөхийн барилдаан .
Монгол Улсын Шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулан Уламжлалт шатрын тэмцээнийг жил бүр зохион байгуулж байна.
Төрийн дээд шагнал одон мепалиар шагнуулахаар тодорхойлогдсон иргэдийн материалыг сар бүр хэлэлцэн шийдвэрлэж байна. Тухайлбал : 2019 онд Аймгийн хэмжээнд 279 хүний төийн дээд шагналын материал ирснээс 96 хүн шагнагдсан байна. ИТХ-ын Тэргүүлэгчдийн 8 тогтоолоор Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон 9, Алтан гадас одон 42, Хөдөлмөрийн хүндэт медаль 44, Цэргийн хүндэт медалиар 1 , Алдарт эхийн нэгдүгээр одон 10, Алдарт эхийн хоёр дугаар одонгоор 221 эх шагнагдлаа.
Аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхан амьдрал, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын тогтолцоог төлөвшүүлэх, төр, засгийн тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэхэд идэвхи зүтгэл гарган, үр дүнтэй ажилласан хүмүүсийг шагнах зорилгоор аймгийн ИТХ-ын хүндэт тэмдэг бий болгосон. 2019 онд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын тогтолцоог төлөвшүүлэх хувь нэмрээ оруулсан иргэдийг шагнадаг болов.
“Агтана хүрээт” соёлын төслийн хүрээнд хийсэн ажлууд.
Монгол хүний оюун сэтгэлгээний хөгжил, Монгол үндэстний оршин тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа, уламжлалт соёлын дээд болсон хүлэг эрдэнэ, Монгол хүн хоёрын нандин холбооноос үүссэн үндэснийхээ агуу соёлыг авч явах, хойч үедээ жинхэнэ утгаар нь үлдээх зорилгын үүднээс аймгийн ИТХ-аас Сүхбаатар аймгийг “Монгол адууны соёлын өвийн төв” болгон зарласан.
Энэ зорилтын хүрээнд Монгол Улсын Соёлын үнэт өв, үндэсний тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон Монгол адуу, түүнийг дагасан соёл уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, гэрэл зургийн хальсанд үлдээж олон улсын түвшинд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулсан “Агтана хүрээ” хүлэгч эрсийн наадам, олон улсын гэрэл зургийн фестивалыг 2 жил дараалан зохион байгууллаа.
Дарьганга соёлыг сэргээн сурталчлах, баяжуулах, уламжлал шинэчлэлийг хослуулах зорилгоор нутгийн бэлэг тэмдэг болсон тойрон бүжгийн шинэ хувилбаруудыг харуулсан Дарьганга тойрон бүжгийн уралдааныг сумдад зохион байгуулж аваргуудыг шалгарууллаа.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын ажил
УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 37 мянга гаруй байснаас 30 мянга нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ.
Сүхбаатар аймгийн ИТХ, Баруун-Урт сумын ИТХ-аас хамтран хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн хүрээнд Сүхбаатар аймгийн анхны ерөнхий сайд асан Ц.Жигжиджав агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа, 1000 зул өргөх ёслол, "Хэлмэгдүүлэлтийн хар шуурга" зохион бичлэгийн уралдааныг жил бүр уламжлан зохион байгуулж байна.
Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн хариуцлагын хүрээнд хйисэн ажил
ИТХ-н даргын санаачлагаар тус хурал хүн амын эрүүл мэндийн төлөө сургалт семинарыг санаачлан зохион байгуулахын сацуу өмнө нь Оддарьяа сан ТББ-тай хамтран орон нутагт ажиллаж буй эмч нарын чадавхийг бэхжүүлэх нь " Зонхилон тохиолддог зарим өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх" сэдэвт нэг өдрийн сургалтыг зохион байгуулсан бол энэ удаад Хамкэханы Сараанбат олон улсын хүмүүнлэгийн байгууллага, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг хийлгэлээ. Үзлэгт нийт 700 гаруй хүн хамрагдаж эрүүл мэндийн зөвлөгөө авч, онош тодруулсан байна. Энэ үзлэгийн үр дүнд хавдрын сэжиг бүхий хэд хэдэн хүн дахин үзлэг шинжилгээнд хамрагдаж 2 хүн хагалгаанд орж хавдрын эхэн үед эмчлэгдсэнээр эдгэжээ. 700 хүний зөвхөн ирэх очихын зардлаар тоооцоход бараг 40-д сая төгрөгийн хэмнэлт гарч байгаагаас харахад энэхүү үзлэг нь иргэдийн эрүүл мэндийг урьдчилан сэргийлж, эдийн засгийн хэмнэлт гарсанаараа өндөр ач холбогдолтой юм.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Хүн ам зүй, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн хороо, Засаг даргын тамгын газрын зөвлөлийн бүрэлдэхүүний хамт хуралдаж , аймаг орон нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв.
Үүнд : Аймгийн татварын албанаас Татварын орлогын бүрдүүлэлтийн талаар болон Баруун-Урт сумын ундны усны чанар хүртээмжийн талаар холбогдох газруудын тайланг авч хэлэлцэв.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, аймгийн Засаг даргын тамгын газрын зөвлөлийн бүрэлдэхүүний хамт Мэргэжлийн хяналтын газрын Баруун-Урт сумын ундны усны чанар хүртээмжийн талаар 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, Татварын хэлтсийн 2018 оны ажлын тайланг сонссон.
Ажлын албаны ажлын хэсэг сумдын ИТХ-н ажилд хяналт үнэлгээ хийж, зөвлөн тусаллаа
Аймгийн ИТХ-ын ажлын албанаас томилогдсон 2 ажлын хэсэг сумдын ИТХ-ын ажилтай танилцаж хяналт үнэлгээ хийн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор шинэчлэн байгуулсан ба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 4 бүлэг 41 заалт бүхий төлөвлөгөө гарган ажиллаж байна.
2018 оны байдлаар тус аймагт 19 сүм хийд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд үүний 13 сүм хийд нь Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар зохих зөвшөөрөл авч Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байсан. “Сүм хийд” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан бүх сүм хийдүүдийг бүртгэлд хамруулан зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулсан
Тагнуулын газартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.“Архигүй Сүхбаатарчуудын төлөө” дэд хөтөлбөрийг 2018-2021 онд хэрэгжүүлэхээр Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор батлан хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүүн бүсийн салбартай хамтран Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Янзган хүрээгээ хайрлаарай” сэдэвт арга хэмжээг 2018, 2019 онуудад зохион байгуулсан.
Орон нутгийн SB телевизтэй хамтран ажиллах гэрээний дагуу “Хуулийн цаг”, “Иргэн таны сонорт” зэрэг нэврүүлгийг хуваарийн дагуу зохион байгуулж, тодорхой төрлийн ГХУС чиглэлээр шторк, нэврүүлгийг иргэдэд хүргэсэн.
Аймгийн Иргэдийн
Төлөөлөгдийн Хурлын Тэргүүлэгчидийн 2018
оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Мал хулгайлах гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 10
дугаар тогтоолоор
“Зам
тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх үйл ажиллагааны дэд хөтөлбөр”-үүдийг тус
тус батлуулан хагас жил тутамд ИТХ-н Тэргүүлэгчдийн
хурлаар биелэлтийг нь хэлэлцэн ажилласан.
ИТХ-н Тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл байгуулан төлөвлөгөө гарган ажилласанаар энэ төрлийн гэмт хэргийн гаралт урьд онуудаас 21 хувиар буурсан
Сүхбаатар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд жилд 16 сая төгрөг төсөвлөдөг нь аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулахад хангалтгүй, энэ зөвлөлийн үйл ажиллагаа жигдрэхгүй байгаа хүндрэл байдаг тул цаашид шинээр батлагдсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46 дугаар зүйлд “....торгох шийтгэлийг биелүүлж, төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 40-өөс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулан дараагийн жилийн төсөвт тусгаж, санхүүжүүлнэ...гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна
