Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаан цахимаар хуралдав.

2020-11-24

Аймгийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаан 2020 оны 11 сарын 24-ний өдрийн 09:00 цагаас Нутгийн удирдлагын ордны хурлын танхимаас цахимаар явагдлаа. Хурлаар: 
Аймгийн ИТХ-ын хуралдааны дэгд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Аймгийн 2020 оны төсвийн тодотголын тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Тус хурал нь цаг үеийн хүнд хэцүү үед онлайн хэлбэрээр анх удаа явуулж байгаагаараа онцлог юм. Эрүүл мэндийн газар, онцгой байдлын газраас өгсөн чиглэл зөвлөмжийн дагуу явагдаж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид ч бас техникийн бүрэн бүтэн байдал хангаж хуралдаа идэвхитэй оролцлоо.  

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%