Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО.

2020-12-08

Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас "Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлага"-ын тухай хуулиар зохион байгуулсан цахим сургалтанд аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч И.Эрдэнэцог, С.Бат-Оргил, О.Эрдэнэтөгс болон ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын дарга, хэлтсийн дарга нар, ахлах мэргэжилтэнгүүд хамтран оролцлоо.
Хурлаар Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн танилцуулга, хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр явуулж буй ажлууд, анхаарах асуудлууд, хуульд заасан журмын дагуу бодлогын баримт бичиг боловсруулах зарчим, оролцогчдын хүлээх үүрэг хариуцлагын талаар сургалт, мэдээлэл өгсөн байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%