Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Цагаан зээрээ хайрлан хамгаалъя"

2020-12-11

 

 Хүүхэд багачуудад байгаль дэлхий ан амьтанаа хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэх, цагаан зээрийг устахаас хэрхэн урьдчилан сэргийлэх ажлыг дүрслэх урлаг, уран зургаар дамжуулан илэрхийлэх хүүхдийн бүтээлч сэтгэлгээ болоод эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд “Цагаан зээрээ хайрлан хамгаалъя” гар зургийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Тус уралдаанд 50 гаруй бүтээл оролцож 1 дүгээр байрыг “Үр хойчдоо үлдээе” бүтээлээрээ 1 дүгээр сургуулийн 9Г ангийн сурагч О.Мөнгөншагай, Дэд байрыг “Ээж нь удахгүй ээ” бүтээлээрээ Уулбаян сумын ЕБС-ийн сурагч Л.Цэрэнпунцаг, Гуравдугаар байрыг Цагааан зээрийг хайрлан хамгаалъя бүтээлээрээ 1 дүгээр сургуулийн 9в ангийн сурагч М.Номинжин нар эзэлсэн болно.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%