Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Хууль эрх зүй, орон нутгийн өмч, хяналт шалгалт, нутгийн удирдлага, өргөдөл гомдлын асуудал эрхэлсэн хороо хуралдлаа

2021-01-12

2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаар "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороо байгуулж, ажиллах журам, эрхлэх асуудал түүний бүрэлдэхүүнийг батлах тухай"  03 дугаар тогтоолыг баталсан. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11.00 цагаас аймгийн ИТХ-ын Хууль эрх зүй, орон нутгийн өмч, хяналт шалгалт, нутгийн удирдлага, өргөдөл гомдлын асуудал эрхэлсэн хороо хуралдаж хорооны даргаар Д.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Ч.Батнайрамдал нарыг сонгон, хорооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%