Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ЗАМЫН ХЯНАЛТЫН ПОСТ БОЛОН ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВҮҮДЭД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА

2021-04-07

Хөрш зэргэлдээ аймгуудад Корона вирусийн халдвар нэмэгдэж нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд Мандалговь хотруу орох болон гарах хяналтын пост, худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллаж байна.
Өнөөдөр буюу 2021 оны 04-р сарын 01-ний өдөр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож аймгийн цагдаагийн газар, аймгийн онцгой байдлын газрын алба хаагчдын хамт хяналтын постод ажиллаж байна. Хил залгаа аймгуудад халдвар тархсан энэ үед аймгийн хэмжээнд хяналтаа сайжруулж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж иргэн бүр хариуцлагатай байхыг сануулж байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%