Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

СҮМ ХӨХ БҮРДИЙН ЭД ХӨРӨНГИЙН АШИГЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

2021-04-16

Сүм хөх бүрдийг сэргээх зорилго бүхий орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бий болсон бүтээн байгуулалтын ажлын үр дүн, орон нутгийн өмчид бүртгэлтэй эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналт цаашид ямар зохион байгуулалтаар ажиллах талаар дүгнэлт гаргах ажлын хэсгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 50 дугаар тогтоолоор байгуулсан.
Ажлын хэсэг нь 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн. Ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Төсөв санхүү, эдийн засгийн хорооны дарга П.Бямбалхагва ахалж байна.
Ажлын хэсэг 2021 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр буюу өнөөдөр газар дээр нь очиж эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалтай танилцлаа. Ажлын хэсэг бүрэлдэхүүнээрээ хуралдаж дүгнэлт гаргаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%