Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарлалаа

2021-01-22

Архангай аймгийн хэмжээнд 2021 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга Д.Золжаргал нар аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын үед Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд болон тасаг кабинетийн эмч ажилчдын санал хүсэлтийг хүлээн авч, зарим эмнэл зүйн тоног төхөөрөмжний шаардлага хангалтын талаар мэдээлэл солилцов.
Цаашид аймгийн удирдлагуудын зүгээс шат дараатайгаар нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй иргэд, хэвтэн эмчлүүлэгч нарын тав тухыг хангах зэрэгт анхааран ажиллана гэв. Нэн тэргүүнд Нэгдсэн эмнэлгийн гал тогооны чухал тоног төхөөрөмж болох нэг, хоёрдугаар хоолны тогоо, /1979 оноос хойш хэрэглэж байгаа/ төрөх тасгийн нийтийн угаалгын машин болон индүүг Засаг даргын нөөц сан болон бусад боломж гарцаар яаралтай шийдвэрлэхээр боллоо. Бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг цаашид шат дараатай шийдэх, мөн ирэх оны төсөвт тодорхой санхүүжилт суулгах, харъяа яам байгууллагад хүсэлт хүргүүлэх, Олон улсын байгууллагад хандах зэрэг арга хэмжээг авч ажиллана гэлээ.
Дашрамд Нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх хэсэгт нэг тасаг өрөөг аймгийн ЗДТГ-ын нэрэмжит болгон, ЗДТГ-ын ажилтан албан хаагч нартай хамтран бүрэн засаж тохижуулна хэмээн уулзалтын төгсгөлд хэллээ.
 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%