Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ЖАЙКА-аас хэрэгжүүлж буй“Монгол Улсад Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн үр дүнг хэлэлцлээ

2021-01-23

Хүүхдийг Ивээх Сангаас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсад Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг 2015 оноос хойш хэрэгжүүлж байна . 2015-2020 оны хугацаанд хийгдсэн төслийн үйл ажиллагааны үр дүнг үнэлж, 2021-2022 онд хамтран ажиллах чиглэл, үйл ажиллагааг танилцуулан санал солилцож, хэлэлцэх зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газар, Эрдэнэбулган сумын 4-р баг, Хүүхдийг Ивээх Сангийн төлөөллүүд уулзав. Уг төслийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Батцэнгэл, Хайрхан, Чулуут сумдад амжилттай хэрэгжүүлж байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%