Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн удирдлагууд агентлагын дарга нартай уулзалт хийлээ

2021-01-26

Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга Д.Золжаргал нар агентлагийн дарга нартай уулзалт хийлээ. Уулзалтанд аймгийн ЗДТГ-ын хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
Мөн агентлагуудын 2020 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийсэн тухай танилцуулж өнгөрсөн оны шилдэг 5 байгууллагуудыг шалгаруулсан юм. Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөгжимт драмын театр, Санхүү хяналт Аудитын алба гэсэн байгууллагуудыг шагнаж урамшууллаа. Харьяа агентлагийн удирдлагуудад цаашид хийх ажлын талаар аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал дараах чиглэлийг өглөө.
- Агентлаг, газар хэлтсүүдэд өөрсдийн хариуцсан ажлын чиг үүргийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, мэдээлэх сурталчлах ажлыг зохион байгуулах.
- Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах утас тогтмол ажиллуулах
- ГХУСАЗСЗ-өөс малчид иргэдэд зориулсан хууль сурталчлах, мэдээлэх товхимол бэлтгэн гаргах гэж байгаатай холбоотой өөрсдийн хариуцсан ажлын чиглэлээр материал бэлтгэн аймгийн ИТХ-ын ажлын албанд ирүүлэх,
- Сумдад өвөлжилтийн бэлтгэл ажил, өвс тэжээлийн нөөц харилцан адилгүй байгаа тул өвс тэжээл бэлтгэх ажлыг өргөжүүлэх шат дараатай арга хэмжээ зохион байгуулах, сумын өвс тэжээлийн фондыг тогтмол өвс тэжээлээр хангах
- Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах, тусгаарлалтын байрны бэлэн байдлыг хангах / био жорлон, ус буцалгагч гэх мэт /
- АОК-оос Улаанбаатар хотоос иргэдээ татаж авах ажлыг зохион байгуулж байгаатай холбоотой PCR шинжилгээ, хяналтыг сайжруулах 14 хоногийн дэглэмийг мөрдүүлэх
- Байгууллага бүр коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах, хүлээн авах хөтөч ажиллуулах ;

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%