Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн Ахмадын хорооны дарга О.Даваасүрэнг хүлээн авч уулзлаа

2021-01-28

Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал аймгийн Ахмадын хорооны дарга О.Даваасүрэн, Цэнджав нартай уулзаж санал бодлыг нь сонслоо. Ахмадын хороо нь 1931 онд байгуулагдсан цагаас өөрийн байргүй түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаад 2011 онд ахмадын байртай болсон. Одоо байгаа байрыг 2017 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр стандарт бус баригдсан ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан хэдий ч өөрсдийн нөөц бололцоог тулгуурлан засвар үйлчилгээ хийж тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Ахмадын өргөөгөөр өдөртөө 40-50 ахмад настнууд ширээний теннис, шатар, чийрэгжүүлэлтийн танхимаар үйлчлүүлж байна. Аймгийн хэмжээнд Булган, Ихтамир сумаас бусад бүх сумууд ахмадын өргөөтэй. Улсын хэмжээнд манай аймаг өндөр насжилтаараа 10-т ордог бөгөөд аймгийн хэмжээнд 100-аас дээш настай 5 иргэн байгаагаас хамгийн өндөр настан 106 настай одоо Төвшрүүлэх суманд амьдарч байна. 2017 онд Ахмад настны хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотой аймгийн Ахмадын хороо нь хууль сурталчлан таниулах арга хэмжээг аймаг, сумын Ахмадын хороогоор дамжуулан хийж байна. Ахмадын хорооны даргын зүгээс Засгийн газрын 197 дугаар тогтоолоор Аж ахуйн нэгж, төсөвт байгууллагууд Ахмадын хороо, зөвлөлөөс оруулсан саналыг үндэслэн цалингийн сангийн 3 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр сан байгуулна гэж журамд тусгасан байдаг ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа тул үүнийг аймгийн удирдалгуудын зүгээс анхаарч хамтран ажиллахыг хүсэв. Мөн аймаг дотор нийтийн тээврээр үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй зорчуулах, Төрийн дээд одон медалиар шагнуулахаар явуулдаг ч шийдвэрлэгдэхгүй уддаг, зэрэг асуудалд анхаарал хандуулахыг хүсээд энэ жил
Ахмадын холбооны 90 жилийн ой тохиож байгаа бөгөөд ахмадын баярын өдрөөр хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан аймгийн удирдлагуудтай хамтран ажил арга хэмжээ хамтран зохион байгуулах саналтай байгаа тухай хэлэв.
Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал хэлэхдээ Ахмадын эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, чөлөөт цаг өнгөрүүлэх нөхцөл бололцоогоор хангахад анхаарч ажиллана. Ахмадын ойг угтаж хийх тодорхой ажлууд дээр аймгийн удирдлагуудын зүгээс хамтарч ажиллах болно гэв. 2021 оныг “Эрүүл мэндийн дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан ахмадуудад чиглэсэн ажил арга хэмжээнүүд хөтөлбөрт тусгагдсан. Ахмадын холбооны зүгээс саналаа хүргүүлэх боломж нээлттэй байгааг дурдав

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%