Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Дэлхийн зөн олон улсын байгууллагын Архангай дахь зохицуулагч Д.Хасанчимэгтэй уулзлаа

2021-02-03

Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага, Архангай аймгийн хүүхдийн ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагч Д.Хасанчимэгтэй уулзаа. ДЗМОУБайгууллага нь Архангай аймагт 14 жил тогтвортой хэрэгжиж хүүхэд хамгаалал, боловсрол эрүүл мэнд өрхийн эдийн засгийг дэмжих чиглэлээр олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Одоогийн хэрэгжүүлж байгаа Дотоодын хүүхдийг ивээн тэтгэх хөтөлбөр нь ЭБ сумын 7 багийн 400 гаруй хүүхэд хамрагдаж байна. Цаашид хүүхдийн тоог 600 болгон нэмэгдүүлэх зорилготой. 2019 онд “ Архангайчууд – Архангайчууддаа “ арга хэмжээг зохион байгуулж аймгийн хэмжээнд 70 гаруй ивээн тэтгэгчтэй болсон.. Дотоодын хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлснээр Дэлхийн зөн Монгол ОУБ-аар дамжуулан олон төсөл хөтөлбөр хэрэгжих боломжтой. 2021 оны санхүүгийн жилд “Залуу гэр бүлийг дэмжих” төслийг хэрэгжүүлж 7 багийн 50 өрхийг сонгон тэднийг ажилтай, орлоготой болгохоор ажиллаж байна.
Б.Батжаргал:
---------------
Дотоодын Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийг хаа хаанаа анхааралдаа авч хүүхэд ивээн тэтгэгчийн тоог нэмэгдүүлэх тал дээр дэмжиж хамтран ажиллана гэв.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%