Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн удирдлагууд шинээр баригдаж буй Хөгжимт драмын театрын барилгын ажилтай танилцлаа

2021-02-03

Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга Д.Золжаргал нар холбогдох газар, хэлтсийн удирдлагууд аймгийн Хөгжимт драмын театрын барилгын явцтай танилцаж, албаны хүмүүсээс мэдээлэл авлаа. Мөн цаашид авах арга хэмжээ, шийдлийг хэлэлцэж, ашиглалтанд орох хугацааг дахин сунгахгүйгээр, хүлээлгэн өгөхийн тулд үйл ажиллагааг эрчимжүүлхийг анхааруулсан юм. Түүнчлэн, тус барилгын нийт ашиглалтын талбай 11,080 мкв бөгөөд халаалт, дэд бүтцийн зардал маш өндөр гарахаар тооцоологдож байна. Иймээс дотоод үйл ажиллагааны менежментийн асуудал, бүтэц зохион байгуулалтыг оновчтой шийдвэрлэх нь чухал хэмээн уулзалтын төгсгөлд хэлэлцэв

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%