Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Тогтвортой амьжиргаа -3 төслөөс 21 аймгийн зохицуулагч нартай цахим сургалт зохион байгууллаа.

2021-02-06

Дэлхийн банк Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Тогтвортой амьжиргаа-3 төслийн хүрээнд 21 аймгийн чадавхийг бэхжүүлэх багийн гишүүд, орон нутгийн төслийн ажилтан нарт Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажилллагааны журам, гарын авлага танилцуулах 2 өдрийн цахим сургалтанд хамрагдаж байна. Энэхүү сургалтыг зохион байгуулснаар Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хэрэгжилт, худалдан авах ажиллагаа хяналт-шинжилгээ үнэлгээ, иргэдийн оролцоо, УМС-ийн талаарх мэдлэг чадавх дээшилж орон ОНХС-ийн хэрэгжилт үр дүн сайжрах юм. Энэхүү сургалтад Архангай аймаг дахь Тогтвортой амьжиргаа-3 төслийн зохицуулагч, аймгийн ИТХ, ЗДТГ-ын мэргэжилтнүүд оролцож байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%