Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгээс сургалт зохион байгууллаа

2021-02-09

Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгээс / ЛАСН / Аймгийн Хойд-Могойн гол тээлийн орон нутгийн тусгай хамгаалалттай газрын менежментийг хэрэгжүүлсэн ажлын үр дүнг танилцуулж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уг уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, ЗДТГ, БОАЖГ, Булган сумын нөхөрлөлүүдийн холбоо ТББ-ын төлөөллүүд оролцлоо. ЛАСН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар нь зэрлэг амьтан хууль бус худалдааг таслан зогсоох, нутгийн иргэдэд түшиглэн орон нутгийн тусгай хамгаалалттай газрын менежментийн загвар болгох замаар нэн ховор амьтадыг хамгаалах зэрлэг амьтны судалгаа хийх, эко системийг хамгаалах, орчны бүсийн менежментээр амьтадыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
 
 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%