Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Тогтвортой амьжиргаа төсөл-3 амжилттай хэрэгжиж байна

2021-03-19

"Тогтвортой амьжаргаа төсөл-3", аймгийн Чадавхи бэхжүүлэх багтай хамтран 2021 оны 03 сарын 18, 19-ны өдрүүдэд “Орон нутгийн хөгжлийн санг /ОНХС/ иргэдийн оролцоотой төлөвлөх нь”, “ОНХС-ийн хөрөнгө оруулалтын төслийн үнэлгээ болон тэргүүлэх чиглэлээр эрэмбэлэх аргачлал”, ОНХС-ийн хяналт-шинжилгээ, үнэлгээ”, ОНХС-ийн хөрөнгийн удирдлага” гэсэн чиглэлүүдээр сургалт зохион байгуулж энэхүү сургалтад аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, аймгийн ЗДТГ-ын дарга, сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, төлөөлөгч, сумын удирдлагууд, албан хаагчид оролцож байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%