Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Төлөөлөгчдийн нэг өдөр" арга хэмжээ зохион байгуулж байна

2021-03-23

Аймгийн ИТХТ-ийн ажлын албаны 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээг улирал бүр зохион байгуулахаар тусгасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс дээрх арга хэмжээг эхлүүлээд байна.
“Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээний хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож, ИТХТ-ийн ажлын албаны дарга, мэргэжилтэн ажилтнууд өөрсдийн хийж байгаа ажлуудаа тус тус танилцууллаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%