Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Нийгмийн хамгаалал, байгаль орчны бодлогын асуудал эрхэлсэн хурлын хороо хуралдлаа

2021-03-24

Аймгийн ИТХ-ын Нийгмийн хамгаалал, байгаль орчны бодлогын асуудал эрхэлсэн хурлын хороо 3 сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан боловсролын чиглэлээр хэрэгжүүлэх “Авьяас”, “Ном”, “СӨБ-тэгш боломж” дэд хөтөлбөрүүдийг хорооны хурлаар хэлэлцүүллээ. Тус хорооны 2021 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Архангай аймгийн нутаг дахь, соёлын үл хөдлөх дурсгал, бүртгэлийн холбогдох мэргэжилтнүүд төлөөлөгчдөд мэдээлэл хийлээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%