Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Архангайчууддаа хандан уриалга гаргалаа

2021-03-30

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.БАТЖАРГАЛ АРХАНГАЙЧУУДДАА ХАНДАН УРИАЛЖ БАЙНА
Ковидын тохиолдол батлагдсанаас хойш АОК, Шуурхай штаб, эрүүл мэнд, онцгой, цагдаагийн бие бүрэлдэхүүн маш шуурхай, сайн ажиллаж байна. Богино хугацаанд тандалт судалгааг явуулж, хавьтлуудыг илрүүлж, шуурхай ажиллаж байгаа бие бүрэлдэхүүнд талархаж байна.
Аймгийн Засаг дарга, АОК-оос гарсан шийдвэрийг Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, тэг зогсолтын хугацаанд ард иргэд маань үнэхээр сайн биелүүлж байна. Энэ бол цар тахлын эрсдэлийг даван туулахад төрийн байгууллагуудтайгаа хамтран ажиллаж байгаагийн илрэл юм. Та бүгдийн сэтгэл итгэлийн хүчээр эрсдэл багатай даваад гарна.
Цаашид иргэддээ анхааруулахад та бүхэн өндөр хариуцлагатай байвал энэ өвчин хумигдана. Хайртай гэр бүлээ хамгаалъя гэвэл сахилга баттай байх, гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг уриалж байна.
Аж ахуйн нэгжүүд, төрийн байгууулагууд хариуцлагатай байх шаардлагатай. Хатуу хөл хорио тавигдахаар байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах хэрэгтэй. Байгууллага болгон орж гарч байгаа хүмүүсийг бүртгэх, ариутгалаа стандартын дагуу хийхийг онцгойлон уриалж байна.
Эмнэлэг, онцгой, цагдаа гээд эрсдэлтэй нүүр тулж байгаа хүмүүстээ бид сэтгэлийн дэм өгөх хэрэгтэй. Үйл ажиллагааг нь дэмжих ёстой. Төрийн ажилд алдаа оноо гардаг. Тэр болгон дээр шүүмжлэх биш, дэм өгцгөөе.
Тэрчлэн цаг наргүй ажиллаж байгаа ажилтнуудынхаа ажиллах нөхцөл боломж, ар гэрийн асуудалд нь байгууллагын удирдлагууд онцгой анхаарах ёстой. Ялангуяа шинжилгээний аппаратан дээр ажиллаж байгаа ажилтнууд амралтгүй ажиллаж байна.
Эрсдэлийг аль нэгэн байгууллага, хэсэг хүмүүс арилгахгүй. Хамтын хүчээр л давж гарна гэдгийг дахин хэлье. Хүнд цаг үед улс төржих асуудал байна. Нэр төр олох, хэн нэгнийг буруутгах гэсэн байдлаа татаж, илүү бодитойгоор хандах, АОК-ын мэдээллийг зөв хүлээн авах хэрэгтэй.
Нийт Архангайчууддаа сайн сайхныг хүсэн ерөөе.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%