Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн анхдугаар цахим хурал боллоо

2021-04-10

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн анхдугаар хурал цахимаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Тус хуралд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Б.Батжаргал, зөвлөлийн орлогч дарга В.Мөнхбат, зөвлөлийн нарийн бичгийн дарга ОБГ-ын дарга Д.Эрдэнэбаатар, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар оролцлоо.
Аймгийн гамшгийн нөхцөл байдал, коронавирусын халдварт цар тахлын нөхцөл байдал авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар, Гамшгаас хамгаалах орон нутгийн зөвлөлийн 2021 онд хийх ажлын төлөвлөгөөний төсөл танилцуулах, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс гарах зөвлөмжийн төсөл танилцуулж санал авах ,Орон нутгийн зөвлөлөөс гаргах зөвлөмжийг батлах, Коронавирусээс хамгаалах талаар уриалга гарган баталлаа.
 
 
 
 
 
 
 
 
 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%