Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Тэргүүлэгчид цахимаар хуралдав.

2021-05-03

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид 2021 оны 5 дугаар сарын 03-ний 10 цагт цахим хурал хийв. Энэ удаагийн хурлаар Хөрөнгө шилжүүлэх тухай, Төрийн одон медальд уламжлах тухай гэсэн 2 асуудлыг хэлэлцэв. Мөн цахим хурлын үеэр  Баян шарга уулын тусгай хамгаалалтын талаарх мэдээллийг Их бага Баян шарга ТББ-ын тэргүүн Л.Бор тэргүүлэгчдэд хүргэв.  Энэ удаагийн цахим хурлаар хэлэлцсэн  хоёр асуудал дэмжигдсэн болно.  

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%