Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУУРЬ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2021-05-05

 
Швейцарын Хөгжлийн Агентлагын санхүүжилтээр Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон УИХ-ын тамгын газар хамтран 2017-2021 онд хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс сумын ИТХ-ын төлөөлөгч нарт Нутгийн удирдлагын эдийн засгийн үндэс, Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага, Байгаль орчны төлөвлөлт сэдвүүдээр сургалт зохион байгуулж байна.
Сумдад хуваарийн дагуу газар дээр нь очиж сургалт хийхээр төлөвлөж байсан боловч Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Цахим сургалт 2021 оны 05 сарын 03-ны өдрөөс 08-ны өдрүүдэд хуваарийн дагуу хийгдэнэ. Сургалтыг сургагч багшаар бэлтгэгдсэн аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, БОГ-ын дарга Г.Алтан-Очир, бизнес, удирдлагын магистр багш Б.Бавуугарьд нар хичээл заана.
Цахим сургалтыг аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал нээж, хэлсэн үгэндээ "Сумын ИТХ-ын төлөөлөгч нар нь сум орныхоо хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайханы төлөө хамтын хүчээр нэгэн зорилго тавьж тууштай ажиллаж, хуулиар олгосон бүрэн эрхийг ард, иргэдийн амьдрал ахуйд үр өгөөжтэй, тэдний хүсэл, сонирхолд нийцсэн, сум орон нутгийн хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр болохуйц шийдвэрийг гаргах, хэрэгжүүлэх асуудалд хяналт, шаардлага тавьж ажиллахад чиглүүлэх учиртай.
Иймд төлөөлөгч хүн бүр одоо мөрдөгдөж байгаа болон, шинэчлэн өөрчлөгдсөн хууль, тогтоомжийг сайтар судлаж, өөрийн тойрогтоо болон цаашлаад сум орон нутагт нэн эрэлт хэрэгцээтэй байгаа бодлого, чиглэлийг зөв тодорхойлж, хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжүүлэх үүрэг бүхий сумын Засаг даргын тайлан мэдээллийг тогтмол сонсож, бэрхшээлтэй асуудлуудыг тухай бүр шийдвэрлэн, хамтран ажиллах нь туйлын чухал" юм гэж онцоллоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%