Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА С.ОД-ЭРДЭНЭ “ХҮМҮҮНЛЭГ” СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2021-05-05

Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ “Хүмүүнлэг” сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургуулийн захирал Д.Мөнхбат, Тэнгэрийн Тэмдэг хүүхдийн театрын дарга А.Ууганбаяр нар санаачлан урлагийн төрөлжсөн ангитай болох санал ирүүлсэн учир ийнхүү тус сургуулийн анги танхимын хүрэлцээ, хөгжмийн зэмсэгийн нөөц бололцоог үзэж танилцлаа. Хөгжмийн ангитай болох санал өнөөдрийн байдлаар төлөвлөлтийн шатанд байгаа бөгөөд ирэх хичээлийн шинэ жил гэхэд төрөлжсөн анги нээхээр төлөвлөж байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%