Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумдын ИТХ-ын төлөөлөгч нарт зориулсан ЦАХИМ сургалт боллоо.

2021-05-06

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төсөл, Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал хамтран Сумдын ИТХ-ын төлөөлөгч нарыг чадваржуулах суурь сургалтыг 2021 оны 5 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа. Цахим сургалтыг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Хосбаяр нээж үг хэлсэн бөгөөд Сургалтын хөтөлбөрийн дагуу сургагч багш  Ж.Жаргалсайхан Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр, Төсөв санхүүгийн чиглэлээр сургагч багш М.Оюунтөгс, Б.Мөнхтуяа, Байгаль орчны чиглэлээр Сургагч багш Ш.Нямхүү нар сургалт мэдээллийг өгч ажиллав. Мөн Цахим сургалтын төгсгөлд асуулт хариулт, хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Сумдын ИТХ-ын төлөөлөгчдийг чадваржуулах цахим сургалтыг хааж Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга А.Чулуунбат үг хэлж сургалтад идэвхтэй хамрагдсан бүх сумдад талархал илэрхийлсэн юм.  Тус сургалтад Баруун-Урт сумын 13 сумын 277 төлөөлөгчийн 251 төлөөлөгч 90.6 хувийн ирцтэй хамрагдлаа. 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%