Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Төлөөлөгчид ЦАХИМ сургалтад хамрагдлаа.

2021-05-13

Монгол Улсын Удирдлагын академи болон Монгол Улсад "Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь " төсөл хамтран Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд зориулсан суурь сургалтыг зохион байгуулж ажиллав. Уг сургалтыг 5 дугаар сарын 12,13 өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд тус сургалтад Сүхбаатар аймгийн төлөөлөгчид 78 хувийн ирцтэй хамрагдлаа. 

Сургалтыг Удирдлагын акедамийн сургагч багш нар удирдан явуулсан бөгөөд Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, үйл ажиллагаа, Байгаль хамгаалал газрын харилцаа ИТХ болон иргэдийн оролцоо, Орон нутгийн төсвийн удирдлага гэсэн сургалт мэдээллийг өгч ажилласан юм. 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%