Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Төр, хувийн хэвшлийн зөвлөл хуралдав.

2021-05-14

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 10 дугаар тогтоолоор батлагдсан Төр, хувийн хэвшлийн зөвлөл 2021 оны 5 дугаар сарын 14-ны 10 цагт хуралдаж 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон, Төр, хувийн хэвшлийн зөвлөлийн ажлын албадын бүрэлдэхүүн, Зүүн бүсийн төр, хувийн хэвшлийн зөвлөлийн үйл ажиллагааны журмыг хэлэлцлээ. 

Мөн энэ үеэр Зүүн бүсийн эдийн засгийн өсөлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь төслөөс Төслийн таницуулга, Зүүн бүсийн аймгуудын ТХХЗ-ийн бүтэц, ач холбогдол, хууль эрх зүйн талаарх мэдээ мэдээллийг өгч ажиллав. 

Тус зөвлөлд Төр, хувийн хэвшлийг төлөөлж нийт 24 гишүүд ажиллаж байгаа бөгөөд зөвлөлийн даргаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Хосбаяр ажиллаж байна. 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%